Германы нийслэл Берлин хотод том оврын авто машинд дайруулан амь насаа алдсан иргэдийн тоо 12-р нэмэгдлээ.
Ачааны авто машин Польш дугаартай байсан бөгөөд ачаанаас нь нэг цогцос олдсон байсан нь Польшийн иргэнийх байжээ. Өнгөрсөн мягмар гаригт зул сарын баярын гэрэл, тоглоом, чимэглэл зарж байсан талбайруу ачааны авто машин дайран орсны улмаас 12 хүн амиа алдаж 48 хүн их бага хэмжээгээр гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.
Гэрчүүдийн мэдээлснээс гэмт этгээд 60 км/цагын хурдтай явсан бөгөөд 50-80 метр хиртэй газар явж хүмүүсийг олноор нь дайрсан гэнэ. Дараа нь машинаараа дараагийн гудамруу эргэж зогсоод зугтсан аж. Гэмт этгээдийг гэрчүүдийн ам зураг дээр үндэслэн цаг алдалгүй баривчилсан байна.Гэмт этгээд Пакистанаас дүрвэж өнгөрөгч хоёрдугаар сард Германд ирсэн байжээ .
Энэхүү халдлага гарсны дараа тус улсын эрх баригчид “Герман улс алан хядагчдын эсрэг хийх тэмцлээ хэзээ ч дуусгахгүй” гэж мэдэгдээд амь үрэгдсэн 12 иргэний араас гашуудал зарлаад байгаа юм.
Үүнтэй адил хэрэг Францын Ницце хотод өнгөрсөн зургаадугаар сард болсон бөгөөд тухайн үед 86 хүн амиа алдаж 308 хүн шархадсан билээ.
