Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр тал 2017 онд хамтран тэмдэглэнэ.
Энэ хүрээнд талууд олон ажил хамтран хэрэгжүүлэх бөгөөд эдгээрийн эхлэл болгож, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ж.Гаалт нар өнөөдөр 30 жилийн ойн логог албан ёсоор танилцуулав.
Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч юм. Манай хоёр улсын хооронд улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, ялангуяа хоёр орны ард түмэн хоорондын нягт, дотно харилцаа гүнзгийрч, батжиж байна.

Энэ жил АНУ-ын Энхтайвны корпусын анхны сайн дурын ажилтнууд Монголд ирж ажилласны 25 жилийн ой мөн тохиож байна. Өнгөрсөн хугацаанд 1200 шахам сайн дурынхан манай орны хот, хөдөөд ажилласан. Мөн энэ жил дэлхийд алдартай АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн 70 жилийн ой болсон. Монголын 350 гаруй залуус энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-д боловсрол эзэмшсэн.
Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Засгийн газар Монгол Улсыг Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээ байгуулах орноор дахин шалгаруулсан билээ. Саяхан талууд улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтаа амжилттай хийж, түүгээр цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, тохиролцсон.
Ийнхүү Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж, идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд хоёр тал 2017 онд эдгээр амжилтаа бататгаж, харилцааны цаашдын зорилтоо тодорхойлж, 30 жилийн ойгоо хамтран өргөнөөр тэмдэглэх болно.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
