Британийн нисгэгч Том Онслоу-Коул “Явдаг ор”оор цагт 135км хурдалж Гиннесийн номд орсон байна. Hotels.com зочид буудлын оронд дугуй, хөдөлгүүр тавиад явдаг болгосон ороор хурдалсан дүрс бичлэгийг You Tube-д байрлуулжээ.
Явдаг орыг “Форд Мустанг GT” машины хөдөлгүүрээр тоноглож Арабын Нэгдсэн Эмират улсын Умм Эль-Кувейн хотын “Emirates Motorplex” авто тойруулгад хурдлуулсан бөгөөд өмнөх дээд амжилтыг 111км хурдтайгаар 2008 онд Их Британид тогтоож байжээ.
С.Атарцэцэг
