Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилго зорилтыг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж ажлын үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлсан “Нийслэлийн оны шилдэг тасаг”, “Нийслэлийн оны шилдэг байцаагч”, “Нийслэлийн оны шилдэг нягтлан бодогч”,“Нийслэлийн оны шилдэг ажилтан”-ыг тус тус шалгарууллаа. Шилдэгүүдийн өргөмжлөл, мөнгөн шагналыг нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүх гардуулж, баяр хүргэлээ.
“НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ ТАСАГ” Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасаг, Баянзүрх дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл судалгааны тасаг, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын тасаг тус тус шалгарч, өргөмжлөлөө гардан авлаа.
“НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ БАЙЦААГЧ” Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагч В.БАЯСГАЛАН, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэмжийн байцаагч Э.НЯМДОРЖ, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэврийн байцаагч Б.БАТЦЭРЭН, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Орлогын байцаагч Д.БАЯРХҮҮ, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэмжийн байцаагч Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ, Багануур дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Сайн дурын даатгалын байцаагч Х.ТОГТВОР, Багахангай дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Сайн дурын даатгалын хяналтын байцаагч Б.БАЯРТУЯА, Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Б.АЛТАНЦЭЦЭГ нар бусдыгаа манлайллаа.
“НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ НЯГТЛАН БОДОГЧ” Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Үйл ажиллагааны нягтлан бодогч С.УРТБАЯР шагнагдсан юм.
“НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН” Баянзүрх дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний ажилтан Д.МӨНГӨНТУЯА шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болцгоолоо гэж нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
