Жил бүр Монголын Худалдаа Аж үйлдвэрийн Танхимаас тухайн оны шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулан, Интерпренерээр өргөмжилдөг уламжлалтай.
Энэ жил 20 дахь удаагаа тодруулсан тус арга хэмжээний 2016 оны Гран приг “Өгөөж Чихэр Боов” ХХК хүртэж, Онцлох байгууллагуудаар Мобиком Корпораци ХХК, ТЭСО ХХК, М Си Эс Кока Кола ХХК, Сүү ХК, Скайтел ХХК, АПУ Трейдинг ХХК, Бишрэлт холдинг ХХК, Номин Холдинг ХХК, Монцемент Билдинг Материалс ХХК, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ зэрэг манай улсын бизнесийн салбарын “акул” аж ахуйн нэгжүүд тодров.
Харин Монгол улсын эдийн засгийн хамгийн том тулах цэг гэгддэг Эрдэнэт үйлдвэр энэ жил аль ч номинацид багтсангүй. Улсын болоод орон нутгийн төсвийн бүрдүүлэлт, татварын орлогод маш том байр суурь эзэлдэг, нийгмийн хариуцлагаараа жишиг болсон тус үйлдвэр МХАҮТ-ийн шилдгийн нэг ч шалгуурыг давсангүй гэж үү.
Монгол улсын Үндэсний аж ахуйн нэгж болсноос хойших сүүлийн 5 сар гаруйн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын баг зохистой засаглалын тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавьж, найдвартай тогтвортой үйл ажиллагааг барьж ажилласнаар эдийн засаг болоод үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ бүх төрөл дээр 100 хувиар давуулан биелүүлсэн байна.
Интерпренер гэдэг нь оновчтой зохион байгуулалтаар боломжоо зөв тооцоолж, шинэ санаа, техник технологийг нэвтрүүлэн эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллаж буй бизнесийн байгууллагуудыг тодруулдаг баймаар.
Гэтэл энэ үзүүлэлтэд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасан үед хямралын эсрэг төлөвлөгөө гарган үе шаттай арга хэмжээ авч, орон тооны цомхотгол хийхгүйгээр үр ашигтай ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэр тэнцээгүй гэвэл хэр үнэмшилтэй байх бол. Үүнд ямар нэг улс төрийн нөлөө байна уу, тийм нөлөөгөөр Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ажилладаг болсон уу? Энд ямар нэг хариулт байх л ёстой.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
