Хөгжлийн бэрхшээлтэй ч би бусдаас өөр гэж шантарч хойш суугаагүй олон залууст үлгэр жишээ болж яваа зорилготой бүсгүй бол Буянжаргалын Болороо юм. Тэрээр “Ээжээрээ бахархдаг ээжийнхээ ачийг л хариулах юмсан” гэж ярьж байсан. Өнөөдөр түүний хувьд мөрөөдлийнх нь нэгээхэн хэсэг биелж ээж Буянжаргал нь МУ-ын ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.Элбэгдоржоос “Алтан гадас одон” гардан авсан тухайгаа тэрээр фейсбүүк хуудсандаа ийнхүү нийтэлжээ.

“Өнөөдөр амьдралын минь хамгийн сайхан өдрүүдийн нэг тохиож байна.
10 жилийн ширээнээсээ ажилчны эгнээнд шилжиж, 22-хон насандаа “Онцгой асаргаа шаардлагатай хүүхэд”-тэй болж, хүүхдээ хэвтрийн, 100% хүний асаргаанд байсан хүүхдээ хөл дээр нь босгож, Ебс, Муис-д эрүүл хүүхдүүдтэй хамт сургасан. Ээж нь яах вэ миний охин гэсээр бүхнээс татгалзаж, бүхнийг үрдээ зориулсан ээж минь өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Алиан гадас одон” гардан авлаа.
Хоосон хоносон ч яахав хичээлдээ л яв гээд их сургуульд байхад хамаг байдгаа шавхаж өгөөд л үлддэг байсан цаг саяхан. Өвдсөн ч ажиллаж, миний охин гэсээр өдийг хүрсэн ээж минь өдийгөөс төдий хүртэл ганцаараа зүтгэснээ өнөөдөр үнэлүүллээ.
Өвчтэй охинтойгоо насаараа айлд амьдарсан ээжийгээ чадах бүхнээрээ баярлуулж, ачийг нь хариулах туйлын хүсэл минь өчүүхэн ч гэсэн биеллээ олж байна.
Нулимс урсаад л байдаг өдөр байна.” гэжээ.
С.Атарцэцэг
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
