Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монголдоо бүтээе 21/100” 21 аймагт 100 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах аяныг санаачилж, 2017 оны 3 дугаар сард 21 аймагт хуурай сүү боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг танилцуулах үйл ажиллагаа 2 дугаар сарын 9-нд ХХААХҮЯ дээр болжээ.
Энэхүү аяны бэлтгэл ажлын хүрээнд нийгмийн хандлагыг өөрчилж, худалдан авагчдыг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриалсан нийгмийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд Ерөнхий сайдын санаачилсан энэхүү аяныг Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгчид, уран бүтээлчид дэмжиж “Монголдоо бүтээе” уриалгыг олон нийтийн сүлжээнд эхлүүлээд байна. Энэхүү аянд “Витавит”, “Өгөөж чихэр боов” ХХК, “Сүү” ХХК, “Алтанговь” ХХК, “Golden Gobi Брэнд” , “Ичкрем” ХХК, “BEST MEBEL” ХХК, “KitchenALL” брэнд, “Ариунаа Сүри” бренд зэрэг 100 гаруй үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг олон нийтэд уриалан дуу хоолойгоо нэгтгээд байна.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
