Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр 28-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул замд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна.
11-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгийн баруун, Завхан, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Увс нуурын хотгор, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 24 дэх жилдээ зохион байгуулагдлаа
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ
Өнөөдөр хөх луу өдөр
Балжиннямтай өдөр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
