Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлов. Мөн “Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал хэдий ч манай Засгийн газар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг дутуугүй чухалд үзэн тэргүүлэх чиглэл болгож байгаа. Энэ хүрээндээ Эрхүү мужтай уламжлалт харилцаагаа илүү өндөр төвшинд хөгжүүлэх, ялангуяа хүлэмжийн аж ахуй, мод боловсруулах чиглэлээр хамтарсан үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь харилцан ашигтай” гэлээ.
Амбан захирагч Сергей Георгиевич Левченко Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд, дээрх хоёр чиглэлээр хамтрах санал ирвэл дэмжих болно гэлээ.
Эрхүү мужийн бизнесийн төлөөлөл 25 бизнесмен Амбан захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна. Тэднийг Монголын биенесменүүдтэй холбох, Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагийн Улаанбаатарт байгуулж байгаа болон Эрхүүд, түүн дотроо тус мужийн Зам, харилцааны сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлж буйгаа Амбан захирагч Сергей Георгиевич Левченко дурдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монголын ард түмэн Оросын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж сурсан, чанартай гэж үздэг, тийм учраас Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагаар дамжаад ОХУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ жил Монгол, Оросын бизнесменүүд оролцсон “Экспо” болно, тус арга хэмжээнд аль болох олон хөрөнгө оруулагч, бизнесмен ирүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлов хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
