Элэг нэгт ахан дүүс, эрхэм хүндэт монголчууд аа,
Хотол олноороо гал бичин жилээ үдэж, “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилээ угтаж буй Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний билигт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Өлзийт жилийн ерөөл билиг хэлэлцэн, өвөг дээдсээ хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Цагаан сар бол ариун тунгалагыг, айсуй өдрүүдийн баяр жаргалыг, угтах ирээдүйн цог хийморийг бэлгэддэг, өвөг дээдсээс уламжилсан монгол түмний давтагдашгүй өв соёл билээ.
Улиран одож буй бичин жил монголчууд бидэнд үр өгөөж, хишиг буянаа хайрлалаа. Бас сургамж, ухаарал ч үлдээлээ.
Бороо хуртай дэлгэр зун, арвин ургацтай налгар намар болж өнгөрлөө. Малчин түмний минь уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр малын тоо толгой 61.5 саяд хүрч, 19 аймаг малаа таван төрөл дээр нь өсгөжээ. Тариаланчдын маань хураан авсан ургац сав дүүрэн байж, үр тариагаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, экспортод гаргах нөхцөл бүрдсэн.
Үйлдвэрлэл, бизнес, соёл, шинжлэх ухаан, урлаг, спортын гээд олон салбарт Монголын нүдэндээ галтай, нүүрэндээ баясалтай, эрдэм ухаан төгс охид, хөвгүүд олон сайхан амжилт гаргаж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтууллаа.
Дөрвөн жилд нэг удаа болдог Улсын Их Хурлын болон орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгууль амжилттай болов. Монгол түмэн маань Монгол Ардын Намд итгэл хүлээлгэлээ. Буруудсаныг засах, бутарсныг цуглуулах, унасныг босгох үүрэг даалгаврыг ард түмэн маань энэ сонголтоороо бидэнд өгсөн. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө Улсын Их Хурал, Засгийн газар хичээн ажиллаж байна.
Үүний үр дүнд зарим эерэг өөрчлөлтүүд гарч эхэллээ. Сүүлийн 4 жилийн турш тасалдаж байсан төсвийн орлого 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 504 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай гарахаар байна. Гадаад валютын албан нөөц 1.3 орчим тэрбум долларт хүрлээ.
Улсын Их Хурал эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтад онцгой анхаарч, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, үйлдвэрлэл бизнесийг дэмжих, иргэдийнхээ нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад чиглэсэн чухал хууль тогтоомжуудыг батлан гаргалаа.
Улсаа өөд татах, иргэдээ сэтгэл дүүрэн байлгах төр, засгийн бодлого, зорилтыг манай ард түмэн сайн ойлгож, бүх нийтээрээ чармайж эхэлсэнд сэтгэл нэн таатай байна.
“Сэтгэлд гал байвал зууханд түлш олдоно” гэсэн мэргэн үг бий. Монголчууд сэтгэлдээ галтай, итгэлдээ нартай ард түмэн. Энэ галыг өрдөн асаах, дулаан халуун, амар амгалан нөхцөлийг бүрдүүлэх, улс орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангах боломж бидэнд бий.
Хэрэгтэй цагт эвлэлдэн нэгдэх, зөвийг дэмжих, тууштай байх чадвар монгол түмний заяагдмал шинж билээ.
Тиймээс шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий Монголыг цогцлоохын төлөөх Та бидний хамтын хичээл зүтгэл, сайн сайхан ирээдүйд тун удахгүй хүргэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Уудам эх орныхоо өнцөг булан бүрт болон хилийн чанадад ажиллаж амьдран суугаа ахмад буурлууд, ахан дүүс, нийт ард иргэддээ угтан золгож буй “Алтан унжлагат” тахиа жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлэн барья.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
