Сангийн сайд илүү зардлаа багасгах гэж нэлээд хугацаанд тархиа гашилгах шиг боллоо. Эцэст нь хүүхдийн мөнгийг хасах, тэтгэвэрт гарах хүмүүсийн насыг 65 болгох,татвар нэмэх энэ тэр гэсэн ард түмнийг гоочилсон хэдэн гарц олов. Улс орны төсөв санхүү, эдийн засаг хямралтай байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Уг нь аль ч улс орон хүндрэл бэрхшээл тохиолдоход төрийн илүү зардлаа танадаг аж. Ард түмнийхээ амьдралд аль болох хүндрэл,дарамт учруулахгүй байхыг чухалчилдаг гэнэ.
Гэтэл манайхан төрийн “данхар” бүтцийг хамгаалан хайрлаж байна. Өнөөдөр Монголын төрд дэд сайдууд,орлогч дарга нар гэх мэтчилэн байлаа гээд нэмэр багатай,байхгүй гээд үгүйлэгдэхгүй албан тушаалтан олон байна. Яагаад тэр хэрэггүй шахам дэдүүдийг бөөцийлнө вэ. Төрийн нарийн бичгийн дарга гээд яам болгонд байж байхад дэдүүд машин унаж,өндөр цалин хангамж эдэлж эрхлэн суух хэрэг байна уу.
13 дэд сайдыг “байхгүй болговол” хэмнэлт гарна. 13 туслах, 13 жолооч хэмнэгдэнэ. Тэгээд бас утас шөрмөс,бичиг цаасны зардлаас авахуулаад гадаад,дотоод томилолт, зугаалгын зардлыг хэмнэнэ гэвэл багагүй дүн гарна. Тэгээд бас унадаг машины бензин,тос,техникийн зардал, хангамж гээд хайран мөнгө талийхаа болино.
Дэдүүд намынхаа төлөө яахаас ч буцахгүй үнэнч тэмцсэнийхээ төлөө тэр зөөлөн суудалд тухалдаг болсон,шуудхан хэлбэл дэд сайд бол шагнал. Аль ч нам төр барьж байхад дэдүүд байсан. Тэднийг юу гэж хэлээд ч сайн дураараа албан тушаалаасаа татгалзана гэдэг гонж. Хэдий хүртэл дэдүүд даанч зөөлөн суудал, гоёмсог ширээ сандалтайгаа зууралдсаар байх бол. Дэлхийн улс орнууд эдийн засаг хүндэрлээ гэхэд гадаад дахь нэн шаардлагагүй Элчин сайдын яамдаа түр хаах, зарим улс төрийн нэн шаардлагагүй албан тушаалыг цөөлөх гэх мэт арга хэмжээ авдаг юм гэсэн. Гэтэл манайх шинээр Элчин сайдын яам нээж,намынхаа төлөө бөнжигнөн гүйсэн нөхдөө “санаа амар жаргатугай” гээд томилдог уламжлалтай.
Индонезид байгаа Элчин сайд тийм чухал уу гэж ард түмэн эргэлзэж байна. Хэдэн сая доллар эх орноосоо хулгайлж аваачаад офшорт нуучихсан С.Баярыг элчин сайдаар өргөмжлөөд явуулсан. Энэ мэт олныг гайхшруулсан баримт дурдаж болох.
Өнөөдөр МАН улс орны эдийн засаг хямралтай,хэцүү байна гэх боловч ачааны хүндийг ард түмний нуруун дээр дааж ядтал үүрүүлэв. Татвар нэмэхийн оронд хийж бүтээгээд гавьдаггүй дэд сайд нарыг болиулсан бол… хэмээх гомдол харамслыг монгол хүн бүр ярьж байгаа. Өнгөрсөн хэдэн жил АН-ыг төр барихад МАН-ын УИХ дахь бүлгээс АН-ыг дэд сайд нараа огцоруулахыг шаардаж, мэдэгдэл хүргүүлж бишгүй хэл үгээ хурцалж байснаа тэд мартжээ. Зарим гишүүд эсэргүүцэл илэрхийлж галтай цогтой хатуу үг чулуудаж байсныг ард түмэн сануулж байна. Гэтэл өнөөдөр төрийн жолоон дээр суусан МАН “дэд сайд нар шиг хэрэгтэй хүмүүс ховор шүү” гээд тэднийг хамгаалах бодлогоосоо ухрахгүй байна.
Дэдүүдийг огцруулчихвал наад зах нь хүүхдийн мөнгөнд нэмэртэй гэж УИХ-ын гишүүн Пүрэвдорж хэлж байсан. Тэрээр “МАН-хан та нар дэд сайдын албан тушаалыг үгүй болгохгүй байж хүүхдийн мөнгөн дээр гар татаж байгаа нь үнэхээр ой гутмаар байна. Наад 13 дэд сайдын чинь цалин хангамжаар 78 мянган хүүхдийн мөнгө олгохоор байна” гэж мэдэгдэв. Хүүхдийн мөнгө хумслаад албан тушаалтай зууралдаад сууж байгаа 13 дэд сайд ч гэж ёстой л нэрэндээ таарсан “лүднүүд” юм даа. Нэг л сайхан өдөр дэдүүд “баяртай” гэвэл ард түмний нуруу жаахан ч гэсэн амсхийнэ дээ.
Н.Намуун

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан

Дэд сайд гэдэг чинь суганы үс шүү дээ. Байгал орчины дэд сайдыг таних хүн байна уу? юу ч мэдэхгүй мангуу дэд сайдуудаар юуу хийнээ. Тэдний цалингаар хүүхдийн цэцэрлэг баривал таарна. За мод тарьсан ч яахав. Дэд сайдаас мод илүү дээр
Mongoliin toriig AN, MAN 2-oos zeverleegui tohioldold yuch shiidegdehgui gedeg ni todorhoi bolloo ,,,,,
Namdaa handibaa ogson blohoor yaj ch chadahgvi bgaa blgvi dee .Mongiig ni bytsaagaad ogoltei ch bish , alban tyshaaliig ni abch chadahgvi l bgaa blgvi dee . 60 terbymiig bosgoh estoi hvmvvs shvv dee .Yana daa . kk
Арай энэ давхар дээл эргүүл давхар цалин авдаг юм биш байгаадаа.Ээ Базар ванын хар хум пад.Тэгвэл тэд нэгээс нь татгалзах байлгүйдээ даанч.Трамп цалингаасаа татгалзсан.Тийм хоншоортой хүн байна уу.Эсвэл Номтойбаяр,Чойжилсүрэн шиг компанидаа хаялага горьлогчид олон байна уу.Та сайн ажиглаарай.за юу
Их хуралд суугаад яам толгойлохоос л дэд сайдын асуудал эхэлдэг.Яамны сайд нэртэй гишүүн маань Алийн ч хийж чадахгүй яамны ажлыг дэд сайд төрийн нарийн бичгийн дарга хийнэ.Гишүүний ажлыг туслахууд хийнэ.Тэхээр их хурлын гишүүн хэн вэ.Төрийн албан хаагчийн хэмжээний шалгалт өгөөгүй хууль бусаар мөнгөжсөн сайн эрүүд л ихэнх нь байгаа нь үнэн.
МАН дураараа дуригаж байна.Үүнийг дийлэх улс төрийн хүчин алга.АН ын үгийг ёстой хуц гэх шиг болох юм.Үүнийг ард түмний хүч дийлнэ.Гэтэл нөгөө ядуус голлосон сонгогчид маань бууж өгчихөөд дараа нь амаа бариад байхаар яах билээ.Ургамалын тосоо граммалж авчихаад дугуй байгаад байгаа тэр толгой нь эргэсэн хүчийг зөв зүгрүү чиглүүлмээр байна.
Дэд сайдууд ичихгүй байна уу хүүхдийн мөнгө идээд сууж байхаасаа ичээсэй МАН сонгуулиар амласан амлалтаа биелүүл төрийн данхийсан бүтцийг цомхтгож дэд сайд давхар дээлгүй ажилна гэсэн биз дээ түүнийгээ биелүүл чадахгүй бол огцор
МАН НЭЭРЭЭ Л АРД ИРГЭДЭЭ БОДДОГ ЮМ БОЛ ЭНЭ ДЭД САЙД ГЭХ АЛБАН ТУШААЛАА ҮГҮЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.СОНГУУЛИЙН ӨМНӨ ХУДЛАА АМЛАЛТ ӨГДӨГ, ГАРЧ ИРЭЭД БҮР ЭСРЭГЭЭРЭЭ БАЙДАГ МАНЫГ ОДОО АРД ИРГЭД ДЭМЖИХГҮЙ БОЛСООН. ДАНДАА ХУДАЛ ЯРЬЖ, ХУУРАЛТ ХИЙНЭ. ЭРДЭНЭБАТ НЬ ГЭХЭД ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ӨМНӨХӨН ” ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛНАА, ТҮМЭН ОЛОН ЛУУГАА ОРОХГҮЙ” ГЭЭД БСАН, ЯАСАН ОРОНД НЬ ИРГЭД БҮСЭЭ ЧАНГАЛЖ,ТӨР БОЛОН САЙДУУД НЬ ХАРИН Ч ЭСРЭГЭЭРЭЭ ТӨСВӨӨ НЭМСЭН АСУУДАЛ БОЛСОН ШҮҮ ДЭЭ. ЭНЭ МЭТЭЭР МАН АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛЖ, ТАТВАРААР ДАРАМТАЛЖ ХАНАХГҮЙ БНА.
Татвар нэмж, хүүхдийн мөнгө хасах, тэтгэвэрийн насыг нэмсэн,,,, гэх мэт бодлогыг үнэхээр эсэргүүцэж байна.Сонгуулийн сурталчилгаанд ард түмэндээ хайртай болж тархийг нь угааж манай НАМ ялвал ,,, гээд л сайхан юм ярьж амлаж гарч ирчихээд ард түмнээ умартан мартаж /хэний саналаар гарснаа өөрийн эрхгүй мартан байгаа / доромжилж бид л төрийн эрх ямбыг хүртсэн болоо гэсэн ааш авираа Ардын намынхан болиосой билээ. Үнэхээр төрийн бодлого алдагдаж эмх замбараагүй болж байна. Авилга эрх ямба хувийн эрх ашгийн төлөө л гарч ирсэн юм шиг бодлого харагдаад байна уу гэлтэй. Дэндүү арчаагүй юм даа .Үнэн хэлж байгаа хүмүүсийн үгийг бас бодолцож авах гээхийн ухаан гаргах л хэрэгтэй ш дээ.
засаг даргын орлогч нарын орон тоог бахгүй болго.
ded saiduud, hereggui alban tushaaluud ih baigaa ni aard tymnii durguizliig hyrgeed zogsohgui edgeer oron toonuudaa yaraltai harah heregtei baina,,,,
Хандив өгч албан тушаал авчихаад өгсөн хандиваа хэд нугалж, буцааж авах тооцоотой олигиархууд ичих булчирхай байхгүй, идэж ууж ханахгүй, эцэст нь улсаа худалдаад ханахгүй, мангасуудыг бурхан гэсгээх байлгүй дээ