|
Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Н.Энхбаяр МАХН-аасаа нэр дэвшихээр СЕХ-д материалаа хүргүүлсэн ч түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ.
Учир нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Н.Энхбаярын хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг тэмдэглэсэн байна. Хуульд зааснаар “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн шаардлагыг хангасан байхаар хуульчилсан нь түүнийг нэрээ дэвшүүлэх боломжгүйд хүргэсэн юм. Мөн Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй гэх заалтад мөн л шаардлага хангаагүй байна. Н.Энхбаяр энэхүү шийдвэрүүдийг эсэргүүцэн удаа дараа жагсаал, цуглаан, зарлаад байгаа бөгөөд үүнийг “МАН”-ын өөрийг нь унагах гэсэн санаатай үйлдэл хэмээн олон нийтэд ойлгуулахаар шийдсэн бололтой.
Гэтэл АН-ыг засаг барьж байх үед буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Н.Энхбаяр мөн л нэр дэвшинэ хэмээсэн ч шүүхээс ялын хугацаа дуусаагүй гэдэг шийдвэр гарч, мултарч байсан ч цамнаж, цуглаж, жагсалгүйгээр нам гүмхэн эхнэр О.Цолмонгоо дэвшүүлснээр өндөрлөж байлаа. Түүх сөхвөл, тухайн үед буюу 2016 оны 5 дугаар сарын 31-нд Сонгуулийн Ерөнхий хороо Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, Технологийн төвөөс 105 тоотоор Н.Энхбаярыг ял шийтгэлтэй эсэх дээр лавлагаа хүссэн байдаг. Үүний хариуд 1055 тоот лавлагаагаар “… Тус санд шилжүүлсэн иргэн Н.Энхбаярт ял шийтгэсэн тухай шүүхийн тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, шүүхийн мэдэгдэх хуудсыг үндэслэвэл … Иймд Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн хариу өгч байж. Тиймээс СЕХ 75 тоот тогтоолоо 2016 оны 5 дугаар сарын 31-нд гаргаж, Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзаж байжээ.
Тухайн үед ч өнөөдөр ч СЕХ-ны даргаар АН-ын угшилтай Ч.Содномцэрэн ажиллаж байгаа бөгөөд Н.Энхбаяр АН-ын засаглал руу муухай ч харалгүй бууж өгч байлаа. Үүнээс харахад Н.Энхбаяр МАН-ын нэр хүндийг унагаж байвал “хүн”-ээр туг тахих, хөгшид хүүхдүүдээр бамбай хийж, шуугиулах нь юу ч биш болж. Түүнчлэн ард түмнийг төөрөгдүүлж, АН-тай нөхцөөд буйгаа ч нуухаа байсан нь нэгэнт ил болов. Тиймдээ ч мөнгөөр болон сохроор дагадаг бишрэгчдээ турхирсаар байгаа нь МУ-ын төлөө гэхээсээ илүү өөрийн шунал тачаалаар улс төрийн хонжоо гаргах атгаг санаагаа хэрэгжүүлэх оролдлого гэх хардлагыг төрүүлэх болов. Ж.Сондор
|
|
Н.Энхбаярын улайрал цагаандаа гарч, АН-аар “ар тал” хийснээ илчиллээ
2017 оны 05-р сарын 16 өдөр, 17 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


.jpg)




.png)
.png)
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

eronhiilogch boloh gej dendvv ulairaad baigaa yum bishvv yg yaah gej oshoo awah gejvv eh ornoo awrah gejvv !!!
Boloich Enkhbayaraa