Хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч АНУ, Япон, Герман зэрэг орнууд болон хөгжлийн хурдаар их гүрнүүдийн араас хурдтай нэхэж яваа Хятад, Энэтхэг зэрэг орнуудын төрийн тэргүүнүүд асар өндөр боловсролтой хүмүүс билээ. Улс орнууд төрийг удирдах хүмүүсээ сонгохдоо өндөр боловсрол, төрийн албаны туршлага зэргийг гол болгодгийг дэлхийн түүх харуулж байна.
Манай хоёр хөршийн жишээнээс харахад ерөнхийлөгч нар төрийн тэргүүн болохоос өмнө эрдмийн болон төрийн албаны бүх л туршлагыг хуримтлуулсан байдаг.
Хойд хөршийн ерөнхийлөгч Валидимр Путин бүр 10 жилдээ герман хэлийг төгс эзэмшсэн байсан бөгөөд Ленинградын их сургуульд хуульч мэргэжлээр төгссөн.
1997 онд буюу ерөнхийлөгч болохоосоо 2 жилийн өмнө Санкт Петербургийн их сургуульд эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан билээ.
Урд хөршийн төрийн тэргүүн Си Зиньпин Хятадын хамгийн нэр хүндтэй Цинхуа их сургуулийг химийн инженер мэргэжлээр төгссөн.
1998-2002 онд мөн сургуульдаа Хуулийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ.
Докторын зэрэгтэй төрийн тэргүүнүүд

Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингк Оксфордын их сургуулийн эдийн засгийн доктор хүн.
Ираны ерөнхийлөгч Хассан Рухани Шотландын Гласковын их сургуульд хуулийн магистр, докторын зэргийг тус тус хамгаалсан билээ.
Грекийн ерөнхийлөгч Каролос Папулиас франц, герман, итали хэлтэй, Германы Колонийн их сургуульд олон улсын эрх зүйгээр докторын зэрэг хамгаалсан.
Туркменистаны ерөнхийлөгч Гүрбангүл Бердумухамедов эмч мэргэжилтэй, 1990 онд Москвагийн их сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
Бельгийн ерөнхийлөгч Элио Ди Рүпо химийн ухааны доктор хүн бөгөөд Британийн Лийдсийн их сургуульд багшилж байсан.

Мөн Вудро Вильсон, Харри Трумен, Д.Эйзенхауэр, Ричард Никсон, Жимми Картер, Жорж W Буш, Билл Клинтон, Барак Обама нар Иэлийн их сургууль, Колумбийн их сургууль, Арканзасын их сургуул, Чикагогийн их сургуулиудад багшилж байлаа.

Жон Хопкинсийн их сургуульд “Үндсэн хууль засаглал: Америкийн улс төрийн судалгаа” сэдвээр улс төр судлалаар докторын зэрэг хамгаалсан, эрдэмтэн.
2.27 дахь ерөнхийлөгч Вильям Тафт
Иэлийн их сургууль болон Цинцинаттийн Хуулийн сургуулийг тус тус төгссөн.
3.14 дэх ерөнхийлөгч Франклин Пийрс
Нортхамптоны Хуулийн сургууль төгссөн, нэртэй хуульч
4.19 дэх ерөнхийлөгч Рутерфорд Хайес
Харвардыг хуульч мэргэжлээр төгссөн, нэртэй хуульч.
5.Америкийн 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон
Жоржтауны их сургууль, Иэлийн их сургуулийг тус тус төгссөн, Оксфордод оюутан солилцоогоор сурч байсан. Их сургуулийн багшаас улс төрийн салбарт орж ирсэн хүн.
6.38 дахь ерөнхийлөгч Жеральд Форд
Мичиганы их сургуулийг эдийн засагчаар төгсөөд Иэлийн их сургуульд хуулийн магистр зэрэг хамгаалсан.
7.43 дахь ерөнхийлөгч Жорж Буш
Иэлийн их сургуулийг түүхийн ухаанаар, Харвардын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгссөн.
8.35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди
Харвардын их сургуулийг олон улсын харилцааны бакалавр зэрэгтэйгээр төгссөн.
9.37 дахь ерөнхийлөгч Ричард Никсон
Дюкийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн
10.44 дэх ерөнхийлөгч Барак Обама
Колумбийн их сургууль болон Харвардын хуулийн сургууль төгссөн хуульч. 1992 онд Колумбийн их сургуульд Америкийн “Үндэслэгч эцгүүд” эдийн засгийн эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөгүй хэмээн шүүмжилсэн “Язгууртнууд дахин төрлөө” сэдвээр докторын зэрэг хамгаалсан билээ.
Америкийн ерөнхийлөгч нараас Авраам Линкольн, Эндрю Жексон, Харри Трумэн нарын арваад хүн л бакалаврын зэрэггүй байдаг. Тэд нар дайн дажны улмаас дээд сургуульд сурах боломжгүй байсан, эсвэл дээд сургуульд сурч байгаад төгсөөгүй хүмүүс юм.
Сүүлд сонгогдсон Дональд Трамп ерөнхийлөгчийн хувьд Пенсильванийн их сургуулийг санхүү эдийн засгийн мэргэжлээр төгссөн бакалаврын зэрэгтэй хүн.

Тухайлбал, Энэтхэгийн алдарт ерөнхий сайд агсан Индра Ганди Оксфордод улс төр судлал, түүхээр суралцсан бол, Пакистаны ерөнхий сайд агсан Беназир Бхутто Харвардыг хуульч, Оксфордыг улс төр судлал, олон улсын харилцаагаар төгссөн.
Азийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болох Филиппиний Коразон Акуйно АНУ-д дунд сургууль төгсөж Сейнт Винсентийн их сургуулийг математикч мэргэжлээр төгссөн байдаг. Шри Ланкийн ерөнхийлөгч асан Чандрика Кумаратунга Парисын их сургуульд эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ.
Өдгөө тэр тэргүүлж байгаа дэлхийн эмэгтэй лидерүүдээс Хорватын ерөнхийлөгч Колинда Китарович гэхэд л Дипломатын академи төгссөн, олон улсын харилцааны магистрын зэрэгтэй.
Мьянмарын тэргүүн Аун Сун Ши Оксфорд төгссөн өндөр боловсролтой эмэгтэй.
Тайваны ерөнхийлөгч Цай Инг Вен Корнеллийн их сургуульд хуулийн магистр, Лондоны эдийн засгийн сургуульд докторын зэрэг хамгаалсан. Эстонийн ерөнхийлөгч Керсти Калжулайд биологич мэргэжилтэй, Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг

bolowsroloor dugnex eren zuun irsen gdgiig xen ch medej bmaar ymdaa. ard irgedees bolowsrol shaarddag bj oorsdoo ichixgui bolowsrol xamaagui gj bdg
ичмээр юмаа. хичнээн хийсэн бүтээсэн байлаа гээд яяахав дэ. Тухайн үедэ амласан ярьснаа л хийгээ биз. Гол нь боловсрол шүүдээ.
Odoo bid jalga dowiin uzlees salah tsag boltson baimaar yum uls orondoo taltsaad bid yu hojih we . Delhiin jishgiig dagaj baij l bid hugjinu i turiin terguunii bolowsrol huwiin amidrald undur shaardlaga tawih heregtei
Манай улс бол цэнгэг ус, цэвэр агаар, шавхагдашгүй баялагаар арвин улс. гэтэл ийм сайхан баялагаа ашиглаж чаддаггүй. ашиглала гэхэд аль дивангарын гадных болцон байж бдаг жишээтэй. Бусад орнуудаас ялгарах онцгойрох зүйл маань л шавхагдашгүй баялаг маань шүү дээ. Ийм сайхан улсын ерөнхийлөгч нь гэсэн чнь боловсролгүй амьтан явж байвал дэлхийд тэнэгээ гайхуулах явдал л болох байх
uls ornii erunhiilugch hen durtai n bolmoorgui bnaa undur bosgotooi bailgah hergetei gej bodoj bna alban bichgee zuv nairuulj chadahgui bas erdem medleg taaruu hvn ulsiin erunhiilugchuur songovol manai ulsad denduu buruu songolt bolno gej bodoj bna