Ардчилсан нам гудамжны улс төр идэвхитэй хийж байна. Тэд улс оронд улам хүнд нөхцөл байдал бий боллоо хэмээн дэвэргэж, өрийг өрөөр дарж байгааг буруутгаж байна. Мөн эрх баригчид сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй нь тодорхой гэсэн мессежийг нийгэмд чадлынхаа хэрээр түгээх гэж хичээх боллоо. Гэвч ийм нөхцөл байдалд хэн, хэрхэн хүргэснийг бодох учиртай. Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засаг 4.2 хувиар өсөөд байна. Үүнийг өнгөрсөн хоёр жилтэй харьцуулбал 2-3 дахин өндөр үзүүлэлт юм. Нөхцөл байдал ийм байхад эдийн засаг улам доройтлоо гэж хэлэх нь хэр бодитой дүгнэлт вэ.
Мөн өрийг өрөөр дарах нь сайн зүйл биш. Бүгд л үүнийг ойлгоно. Гэхдээ бид яагаад өрөнд орсон, өрийг өрөөр дарахаас өөр гарцаагүй байдал хэрхэн үүссэн эх сурвалжийг хөөвөл өмнөх засаг дээр тогтоно. Уул уурхайн салбараас орж ирсэн орлогыг үр ашигтай зарцуулах, “Чингис” бондыг зохистой хуваарилсан бол өнөөдөр хямрал бус хөгжлийн тухай ярих байв. “Чингис” бондын хүү дунджаар зургаан хувь байсан. Улмаар манай улсын зээлжих зэрэглэл унаснаар дээрх бондын хүүг дарахын тулд гадаад эх үүсвэрээс 10 гаруй хувийн хүүтэй зээл авч байсан. Харин одоо ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар дунджаар хоёр хувийн хүүтэй эх үүсвэр татаж байна. Дээрх харьцуулалтаас хэн нь өрийг өрөөр дарж ирсэн бэ гэдэг нь харагдана. Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд өргөн хүрээтэй санхүүжилт орж ирээд зогсохгүй эдийн засгийг эмчлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс өрийг өрөөр дарж байна хэмээн шүүмжлэхийн оронд Валютын сангийн хөтөлбөрийг хэрхэн зөв зүйтэй хэрэгжүүлэх вэ гэдэгт бүтээлч санаачлага гаргавал сайнсан.

Төв банкинд хийсэн шалтгалтаар илэрсэн зөрчил Монголын санхүүгийн зах зээлд үүссэн томоохон бэрхшээлийг ил болгосон. Өмнөх засгийн үед төв банкнаас зах зээлд асар их хэмжээний мөнгө нийлүүлж, барилгын салбарыг дэмжсэн нь хямралын үед сөргүүлж эдийн засгийн өсөлтийг хангах бодлого байсан хэмээн тайлбарлаж болох ч түүхий эдийн үнийн уналт хэр хугацаанд үргэлжлэх, иргэдийн худалдан авах чадамжийг харгалзаж үзээгүй нь алдаа болсон. Хэдийгээр барилгын салбарыг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг өсгөх үйл явц явагдсан ч эцсийн хэрэглэгч мөнгөгүй болсноор уг салбар дахь худалдан авалт зогсож асар их хэмжээний хөрөнгө түгжигдээд байна. Мөн үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийн нөлөөгөөр зах зээлд асар их хэмжээний мөнгө нийлүүлэгдсэн нь төгрөгийн үнэ цэнэ унах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ мэтээр алдаатай бодлогын нөлөөгөөр Монголын эдийн засаг хүнд байдалд ороод байна.
Эрх баригчид амлалтаа биелүүлэх боломжгүй, тэд ард түмнээ хуурлаа хэмээж байна. Гэхдээ Ардчилсан намынхан уг “дүгнэлт”-ийг арай эрт хийж байна. Юуны өмнө тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэх нь хамгийн чухал юм. Үүний тулд төсвийн алдагдлыг бууруулах ёстой. Өмнө нь төр татвар төлөгчид, гадаад эх үүсвэрээс татсан мөнгийг үр ашиг багатай зүйлд хөрөнгө оруулалт хийж, төрийн нүсэр бүтцийг санхүүжүүлэх гэж хэтэрхий их зардлага гаргаснаар төсвийн алдагдал хэрээс хэтэрч, дахин зээл хайдаг байв. Энэ нь аль болох их төсөв тавьж байж түүнээс “юм” унагадаг, шаардлагагүй газар, төрийн албан хаагчийг бий болгож улсын зардлыг нэмэгдүүлдэг зэрэг олон зүйлтэй холбоотой. Харин одоо ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг үе шаттай бууруулахаар хичээж байгаа нь бид хөгжлийн замаа олох эхний гарц юм. Учир нь төсвийн алдагдлыг бууруулахын тулд шаардлагагүй, шаардлага багатай төрийн бүтэц, санхүүжилтийг хасах хэрэгтэй болно. Ингэснээр төрийн бүтэц цомхон чадварлаг болж, иргэдийн хяналт тавих хүрээ хумигдаж, татвар төлөгчдийн мөнгө хамгийн үр ашигтай хэлбэрээр зарцуулагдах боломж бүрдэх юм. Энэ бол ямар ч амлалтаас илүү хамгийн чухал ажил. Харин үүнд Ардчилсан нам зөв үг, үйлдлээрээ үлгэрлэвэл улс орны ирээдүйд хэрэгтэй.
.jpg)
Тиймээс Ардчилсан нам гудамжны хоосон улс төр хийхийн оронд сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэж, бэрхшээлийг шийдэх бодит гарц, бүтээлч саналыг хэлдэг байх учиртай хэмээж байна. Гудамжинд гарч жагссанаар, муу хэлж, буруутгаж, утга учиргүй шүүмжилснээр улс орон хөгждөг бол бид өдийд Арабтай энэ зэрэгцэх байв. Бодитой шүүмжилж, түүний араас бэрхшээлийг хэрхэн шийдэх гарц гаргалгааг санал болгож, ажил хэрэг болгох шахалтыг үзүүлдэг сөрөг хүчин хэрэгтэй байна. Энэ мэт гудамжны улс төрд нийгэмд буруу төлөвшил “төрүүлдэг”.
Эх, үрсийн баярын өдөр эмэгтэйчүүд нүцгэн жагсахаа илэрхийлсэн. Ардчилсан нийгэмд тэмцлийн ямар ч хэлбэр байж болно. Гэхдээ эрх чөлөө ёс зүйд захирагдах учиртайг бодолцож үзэх ёстой. Хатуу тэмцэл хэрэгтэй хэмээн ёс зүйгээ алдаад байвал нийгэм хэрхэн хүмүүжиж, залуус ямар үлгэр дууриалал авах вэ. Бэрхшээлийг шийдэх ганц л гарц бий. Тэр бол хэрхэн шийдэх гарцыг олох явдал.
Л.Хуяг

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
