Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, Онцгой байдлын албанд хандив, тусламжаа тасралтгүй илгээсээр байна. Тухайлбал, өчигдөр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэг өдрийн цалингаа хандивлах урилга гаргаж, өөрийн биеэр Онцгой байдлын ерөнхий газар дээр хүрэлцэн ирж хандиваа өгсөн билээ.
Тэгвэл өнөөдөр “Эко констракш” ХХК-ийн захирал С.Нямдаваа компанийнхаа зүгээс 25 сая төгрөг хандивлаж байгаа дуулгаж, ОБЕГ-ын удирдлагад батламжийг гардуулсан бол “Петровис ХХК”-ийн зүгээс “НаGGLundbv-206” загварын газар уснаа явагч автомашиныг бэлэглэлээ.
Энэхүү Швед улсад үйлдвэрлэсэн энэхүү автомашин нь шавар намаг, цас, уул хад, ус гол гээд бартаат бүхий л замыг туулах чадвартай. НИК маань хөдөө орон нутагт шатахуун түгээх станцуудтай. Тиймээс онцгой нөхцөл байдал тулгар үе заримдаа тулгардаг. Тиймээс бид тэрхүү хэрэгцээндээ зориулж энэ автомашиныг оруулж ирсэн юм. Харин өнөөдөр харж байхад энэ машин маань Онцгой байдлын албанд илүү ач холбогдолтой байгаа учраас бид энэ автомашинаа Онцгой байдлын албандаа шилжүүлж өгч, бэлэглэж байна” хэмээн автомашиныг гардуулах үеэрээ “Петровис ойл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням хэллээ.

Түүнчлэн энэхүү хандивын аянд олны танил хүмүүс ихээр нэгдэж байгаа. Тэдний нэг болох хүндийг өргөлтийн шилдэг тамирчин, Олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг гэр бүлийн хамтаар 500 мянган төгрөг хандивлалаа.


“Иргэн бүр 5000” төгрөг аяныг зарлан, ард иргэдийг онгоц авах аянд уриалан дуудсан “Кофенд дурлагсдын клуб”-ийнхэн өнөөдөр ОБЕГ-т хүрэлцэн ирсэн, өөрсдийн цуглуулсан хандивынхаа дээжийг гардуулж, энэхүү аянаа цаашид идэвхтэй үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.

Мөн УБЦТС-ын хамт олны төлөөлөл 46 сая 900 мянган төгрөгийн мөнгөн хандив хүлээлгэн өгсөн бол “TV9, “Зууны мэдээ” сонины хамт олон нэг өдрийн цалин тус тус хандивлалаа.




Ийнхүү Онцгой байдлын албаны ажил үйлсийг дэмжин сэтгэл санааны болон, эд материалын хандив, мөнгөн тусламжийг үзүүлсээр байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, Монголын нийт ард түмэндээ Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдлага, хамт олны зүгээс баярлан талархаж байгаагаа илэрхийлье гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.










Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
