Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ард иргэдийн хэлэлцүүлэг өчигдрөөс эхэлжээ. Зөвлөлдөх санал асуулгыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1500 хүний дунд зохиож, зургаан төрлийн өөрчлөлтийг хийхээр болоод байгаа юмсанж.
2017 оны 5-р сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-д өргөн мэдүүлж байсан. Төсөл өргөн барих үеэрээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь дараах хүрээг хамарч байгааг дурдсан байжээ.
Үүнд:
- Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
- Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
- Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;
- Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байна.
Санал асуулгад Монгол Улсын 18 нас хүрсэн бүх иргэнийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа билээ.
Аймаг, сум, баг, хороо бүрт өөр өөр цаг хугацаанд хэлэлцүүлэг хийхээр болсон байна. Гэсэн хэдий ч 9-р сарын 5-нд бүх нэгжээс саналыг албан ёсоор авч нэгтгэн, 9-р сарын 10-н гэхэд УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.
Хэлэлцүүлэгт зөвхөн Монгол Улсын иргэд оролцоно. Гадаадад ажиллаж амьдарч буй иргэд саналаа http://forum.parliament.mn цахим хаягаар өгөх юм байна шүү.
Санал асуулгад зөвхөн Үндсэн хууль, түүний тухай заалтууд багтаж байгаа болно.
Бултаараа хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэгдээ хамтдаа идэвхтэй оролцоцгооё.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
