Өнгөрөгч сарын сүүлчээр Унгарын Будапешт хотноо болсон Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн тус тэмцээний хүндэт зочноор уригдаж очоод байсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан билээ.
Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Хоёр орны харилцааны талаар удахгүй Владивостокт илүү дэлгэрэнгүй ярилцах боломж бидэнд байна. Таныг Владивосток хотноо болох Дорнын Эдийн засгийн форумд оролцоно гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ түүнээс өмнө хуваалцах сайхан мэдээ байна” гээд хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж байгааг тоо баримтаар дурдсан юм.
Эрхэм Ерөнхийлөгчийн дуулгасан сайн мэдээ бол “Хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж байгаа нааштай үзүүлэлт байна. Өнгөрсөн 2016 онд худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өсчээ. Улс төр, эдийн засаг, соёлын салбарын харилцаа хөгжиж байна. Манай хоёр орны уламжлалт хамтарсан аж ахуйн нэгжүүд идэвхтэй ажиллаж байна. Ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа” тухай байв.
МАН засгийн эрхэнд гарснаасаа хойш хоёр их хөрштэйгээ найрсаг тогтвортой харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг эрхэмд үзэж буй. Энэ ч утгаараа УИХ-ын дарга М.Энхболд анхны гадаад айлчлалаа хойт хөршөөсөө эхэлж байсан билээ.
Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай тогтоосон уламжлалт харилцаагаа чухалд тооцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхийг эрмэлзэж буй. Энэ хичээл зүтгэлийн үр дүнд Ерөнхийлөгч В.Путины Будапештэд онцолсон тэр сайн мэдээ бидний сонорт хүрч байгаа нь энэ.
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өмнөх нийгмийн үеийн нягт хамтын ажиллагааны хэмжээ түвшинд хүргэж, малыг эрүүжүүлэх чиглэлд дорвитой алхам хийж буй. Тус улсаас Монголын малыг халварт өвчнөөс сэргийлэхэд зориулж 4,3 сая тун вакциныг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа. Мөн хэдхэн хоногийн өмнө “Атрын -3” аяны хүрээнд газар тариаланд шаардлагатай тоног төхөөрөмжийг тариаланчдад хүлээлгэн өгөөд байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй уулзах үеэрээ эрчим хүч, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж тохиролцсон олон асуудал түрүүчээсээ биеллээ олж эхлээд байна.
Түүнчлэн Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцсон нь В.Путин Ерөнхийлөгчийн дурдсан ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэх гол түлхэц болоод байгаа юм.
ОХУ Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын сүлжээгээ манай улсын хойд чиглэлийн төмөр замын сүлжээтэй холбох сонирхлоо илэрхийлээд буй. Энэ төсөл хэрэгжсэнээр Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаар дамжин манай улсын ачаа эргэлт эрс нэмэгдэх юм.
Энэ бүхэн эхлэл. Цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй олон төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа энэ Засгийн газрыг хүлээж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

saihan shaah yumdaa kkkkk