Шадар сайд У.Хүрэлсүхийн зорьж зүтгэж, хүсч хүлээгээд байгааг захын хорооллын эмгэн ч бараг хэлчих байх. Түүний дараагийн алхам нь Ерөнхий сайд болох явдал. Үүний тулд МАН хэмээх Монголын улстөрийн ууган намын дарга болох хэрэгтэй. Намын дарга болчихвол Ерөнхий сайдын суудал гар хүрэх газарт зэрэгцээд ирнэ. Харин намын даргын суудал түүний хувьд дэндүү хол. Тэр холын хүслээ ойртуулах нэг арга нь намын даргаа муухай харагдуулах. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал түүнд ерөөл буянаар ирж буй боломж мэт харагдсан байх.
Гэхдээ дарга болох зам дардан биш, бас өрсөлдөгчтэй. Өрсөлдөгч нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат. Өрсөлдөгчөө муухай харагдуулахын тулд өөрийгөө бас чухал хүн гэж харуулах давхар мэхийг бодож олжээ. Тэр нь У.Хүрэлсүхийг араас нь дагаж мөрдөж, амь насанд нь халдахаар заналхийлж байна гэх жүжгийг хамаатан садангуудтайгаа хамтарч зохион байгуулсныг АТГ-ынхан нийтэд мэдээлчихсэн. Энэ болчимгүйдэл нь илэрч тодроод ирэхийн цагт төрийн ажлыг цалгардуулж, Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахгүй саад хийсээр иржээ. Ингэсээр арга буюу өнөөдөр Ерөнхий сайд энэ асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганд хандсанаар асуудлыг нэг мөр болгосны дараа Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр түр завсарлага аваад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу тагнаж чагнасан гэх хэрэгтэй холбоотой материалтай танилцаж эхлээд байна. Энэ дэд хороонд гарын үсэг зурсан дөрвөн гишүүн буюу С.Батболд, Д.Цогтбаатар, Г.Занданшатар, Н.Энхболд, Я.Санжмятав нар байгаа.
Монголын улстөрийг талцуулж, намаа хоёр хуваагаад байгаа У.Хүрэлсүх тэргүүтэй хэсэг нөхдийг хэвлэл мэдээллийнхэн “Топорчууд” хэмээн нэрлэснийг анзаарсан байх. Үүнтэй зэрэгцээд “Топорчууд” хоёр хуваагджээ гэсэн мэдээлэл нэлээд хүчтэй дуулдаж эхлэв.
Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 30 гишүүний тэн хагас нь ерөөс энэ У.Хүрэлсүх гэдэг ганц хүний төлөө улс төр хийх нь ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж байгаа бололтой. Товчхондоо хэний төлөө юуны тулд явж байгаагаа зарим нь анзаарч байр сууриа эргэн харах болжээ.
Тэдний хувьд нам өөрийн дотоод дүрэм журамтай. Бид энэ намаас нэр дэвшиж төрд төлөөлөл болж байгаагийн хувьд намын шийдвэр бодлогыг хүндэтгэж дагах ёстой гэж үзэж байгаа аж. Нөгөө талаасаа эдийн засагт бий болоод байгаа өсөлтийг хэвээр хадгалах нь улстөрийн талцлаас илүү Монголд хэрэгтэй гэсэн санаа оноогоо илэрхийлж байгаа гэх мэдээлэл байна. Үнэхээр ч УИХ-ын гишүүн гэдэг их итгэл хариуцлага, сонгогчдын итгэл үүрэг даалгаврыг үүрчихээд ганц хүний дохио зангаагаар хийсч намираад байвал юуных нь улстөрч байх билээ дээ.
Харин “топор” бүлэглэлийн зарим нь У.Хүрэлсүхийг дэмжсэнээрээ дэмжинэ, энэ хүнийг хүссэнд нь хүргэх нь бидний хожмын зам засагдаж байгаа хэрэг гэж үзэгчид бас байгаа гэнэ. Тэдний хувьд өнөөгийн Шадар сайдтай хаа ч явсан хамтдаа гэж байгаа бололтой юм. Ямартай ч нөгөө алдарт “Тодорчууд” дотроо дахин хагаралдаж хоёр хуваагдсан гэх бор шувуу нисээд байна.Оргүй хоосон биш байх, нэг юм болох нь ч болж дээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

hurelsuh neeree 7 uuliin tsaaguur doldoinuudtaigaa dald oroosoi humuusiig medehgui gej bodood bgaa yum bh daa. namiin gishuudiin sanalaar namiin dargaa tomilbol taarna ard tumen ta nariig haraad uneheer heleh muu ug n ch oldohgui bachuurch bna arai ch dee uvug deedes mini ene humuusiin uildliig zogsooj ard tumniig mini suirlees zailuulaach dee