Ж,Эрдэнэбатын Засгийн газар огцроод тав хонох гэж байна. Дараагийн Ерөнхий сайд болох хүсэлтэй хүмүүс цөөнгүй байгаа. Засгийн газрыг огцруулахыг хүссэн хүмүүс санасандаа хүрч сууж байгаагаасаа илүү зөөлөн суудал зүүдэлж байгаа нь илт.
МАН-ын хоёр дугаар ээлж хоолондоо oрохоор халбага, сэрээгээ хангинуулаад эхэлсэн. Засгийн эрх хэний мэдэлд шилжих нь одоохондоо оньсого хэвээр байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын шадар сайд У.Хүрэлсүхийн нэр дараагийн Ерөнхий сайдад нэлээд чанга сонсдож байсан боловч боломжгүй нь тодорхой болов.
60 тэрбумын хэрэг олныг шуугиулж, М.Энхболд сонгуульд ялагдахад МАН-ын дараагийн дарга бөгөөд Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх юм байна гэж олон нийт харж байв. Гэтэл М.Энхболд тийм амар тахимаа өгдөг хүн биш аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад намын даргын суудал шилжих магадлалтай болмогц У.Хүрэлсүх үүнийг тэвчсэнгүй.
Ж.Эрдэнэбатыгаа хамгийн өөдгүй амьтны дүрд хувиргаж аль муу муухайг түүнд шавж орхив. Тагнаж чагнасан” гэхээс авахуулаад ОУВС-тай байгуулсан гэрээ, хүүхдийн мөнгийг хууль зөрчиж олгосон, УИХ-аас зөвшөөрөл авалгүй хууль зөрчиж гэрээ байгуулсан 800 тэрбумын концесс гээд явж өгсөн дөө. Ийнхүү Засгийн газрыг элдвээр буруутган хоёр сар доош хийв. Эцэст нь санасандаа хүрч унагаж чадсан. Нэгэнт болоод өнгөрснийг нэхэн дурсаад өөрчлөгдөх биш.
Цаашид хэрхэхийг харах үлдэв. У.Хүрэлсүхийн хувьд сонгуулийн дараагаас ярьж эхэлсэн намын шинэчлэл хийе гэсэн байр суурь дээрээ гуйвалтгүй зогссон бол өнөөдөр Ерөнхий сайд болох байсан ч байж магадгүй. Одоо бол ёстой “горьд” болсон доо. 60 тэрбумын хэргээс болж шавартай хутгалдсан МАН-ын нэр хүндийг сэргээх ганц найдвар нь нам доторхи шинэчлэл байсан.
Хэрэв У.Хүрэлсүх тэрийг зөв олж харсан шигээ тууштай байсан бол… гэж намын нөхөд нь харамсаж байна. Ихэд цатгалан Монголын эрх мэдэлтнүүд намын доторхи шинэчлэлээс илүү “бялуу” хуваах,зөөлөн суудалд тухлахыг эрхэмлэсээр байгаад дууслаа. Хэрэв У.Хүрэлсүх өөрийнхөө Засгийн газартай үзэлцэж байхаар Бага хурлаа хуралдуулаад намын даргаа авчихсан бол өнөөдөр түүнтэй хэн юу ярих вэ.
Хэн нэгэн этгээд цор цор гэвэл “уучлаарай,намын дарга Ерөнхий сайд болох ёстой” гээд л хэлэх үггүй болгох байлаа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Буруу нүүдэл хийсний гай энэ юм. Харин одоо У.Хүрэлсүхэд ямар ч шанс байхгүй.
Муу ажилласан гэсэн тодотголтой Засгийн газартайгаа хамт уначихаад би ганцаараа сайн байсан,одоо намайг Ерөнхий сайд болгоодох гэлтэй биш амаа жимийсэн нь дээр.
У.Хүрэлсүхийг дараагийн Ерөнхий сайд мөн энэ тэр гээд байгаа “бор шувуунууд” одоо чимээгээ аяд. Монголын заяа буян барагдаагүй байна.
Н.Дөл

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Засгийн газартайгаа хамт унасан Хүрэлсүх дахиад шинэ засаг руу зүтгэвэл амьтны элэг хөшөөнө шүү больж үзээрэй
Хүрэлсүх ерөнхий сайд болно болгоно
хүрэлсүх намынхаа дотор хагалах бутаргах бүх ажлыг хийчихээд өөрий нь бурууг хэлэхээр жаахан хүүхэд шиг би явлаа гээд явчихдаг хариуцлагаас зугтугч байж юун еранхий сайд вэ Ман тэгэж балраад яах нь вэ
Erliizuudiin gar hul. Duluu chi aytaihan baigaarai.Mongol ylnaa Hurelsuh ylma harin sain tseverleh heregteidee.Odoo ene luivarchdiig bugdii ni barih heregtei.
Дөл чи зайл
Хүрэлсүхийг намын даргаараа тавьж байж л МАН жоохон цэвэрших байхдаа. Хамгийн түрүүнд төрийн албыг үнэлж зараад байгаа нүдэнд нь мөнгө цутгамаруудаар туг тахих хэрэгтэй.
Ашгүй Миеэ, Эрдэнэтбат тэргүүтэй хятадын шээснүүд төр засгаас минь зайллаа даа, . Засаг солигдохоор Хүрэлсүхийг Сайдаараа тавиад тэдний гар хөлийг хурдхан зайлуулах ёстой.
Эх орноосоо хулгай хийж, хумсалж дуусдаггүй нөхдүүд, хийсэн хэргээ хийгээгүй болгож хулчийх нөхдүүдийн сэнтийг залуу гишүүд орлон байвал хөгшин акулнуудаас ч их юм дуулгаж мэднэ.
Хүрэлсүх нам төрийн хувьд ч, эр хүний хувьд ч итгэл даахаар хүн. Түүнийг бүгд л мэднэ. Ямар нэг суудлын төлөө биш эх орны төлөөх зүрх энэ хүнээс харагддаг юм шүү
Хүнийг элдвээр дуудаж харлуулах гэсэн ийм олиггүй төлбөртэй нийтлэлүүдээ больмоор юм
Бор шувуунууд жиргээд өг. Муужгай, Халиар, Бор шувуу, юу ч гэж дуудсан шударга л явж байвал цаг хугацаа хэн гэдгийг чамд харуулна.
mash chuxal zvil vldleedee. darga songogdoxod xedxen xonog l vldee bizde. Yum xiij chaddag chadwarlag negnee gargamaar yum. Mini bodloor Xvrelsvx arai toxiromjtoi yum shig baina.
Xvrelsvx deer dee. ydaj l awilga bagasna. MAN sergene. Gazriin naimaa awdag zardag nuxduud ni baixgvi l bolox baixdaa.