НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал болох агаарын бохирдол, нийтийн тээвэрийн парк шинэчлэл, гэр хорооллын дулааны алдагдал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг асуудлаар ярилцав.
Бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг, нийслэл хотын эрэлт хэрэгцээнд суурилж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж чадвал гацаанд байгаа олон асуудал бүрэн шийдэгдэх боломжтойг уулзалтын үеэр бизнес эрхлэгчид онцолсон юм.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2500 автобус шаардлагатай байгаа бөгөөд дотоодод үйлдвэрлэсэн автобусаар шинэчлэх боломжтой юм байна. ҮАҮЗ-өөс НИТХ-ын даргад, Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх төслийг, үндэсний үйлдвэрлэгч, кластерт орсон жижиг, дунд үйлдвэрлэгч компани, ААН-үүдтэй хамтран хийх боломжийн талаар нэгдсэн хэлэлцүүлэг, зөвөлгөөнийг зохион байгуулах санал тавьлаа. ҮАҮЗ-өөс тавьсан асуудлуудад НИТХ-ын дарга анхаарч, хамтарч ажиллана гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
