Өнгөрсөн бямба гаригт Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бодлогын халз мэтгэлцээн хийлээ. Хүн бүр өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн “элдэвтэй” асуултуудаар л улс төрийн мэтгэлцээнийг төсөөлж байгаа энэ үед уг мэтгэлцээнийг АН-ын гишүүд төдийгүй залуус ч бас анзаарангуй хүлээж буй нь сошиал үзэл бодлын талбараас харагдаж байлаа. Гэхдээ намын дотоод сонгууль учир өөр өөрт оноогдсон асуултад л хариулсаар мэтгэлцээнээ дуусгачих вий гэсэн эргэлзээ олны дунд зонхилж байв.
Гэтэл уг халз мэтгэлцээн Монголд өмнө нь болж байгаагүй хэлбэр болон дүрмээр өрнөв. Тодруулбал, өгөгдсөн сэдвүүдээс сугалан, мэтгэлцэх сэдвийг сонгох бөгөөд зоос шидэн, хэн нь эхэлж хариулахаа сонголоо. Энэ бүхний эцэст өнөөх айхтар ажиглагчид “Энэ бол улстөрийн шинэ соёл, эрүүл үзэгдэл” гэдэг дээр санаа нийлсэн юм.
Тэрчлэн энэхүү Дотоод сонгуулийн журмын дагуу хоёр нэр дэвшигч хамтдаа 21 аймаг, 9 дүүргийн намын дэмжигч, залуустайгаа уулзан, мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа юм байна. Улстөр гэхээр л бидний төсөөлдөгчлөн өрсөлдөгч талаа үгүйсгэсэн, муучилсан, гоочилсон өнгө аяс огт ажиглагдахгүй байгаа нь ч улс төр дэх эрүүл үзэгдэл хэмээх тодорхойлолтыг улам бататгаж байгаа юм. Гэвч нэр дэвшигчдийн хувьд эрс зөрүүтэй дадлага туршлага, үзэл бодолтой нь танилцуулга хийгээд гишүүд дэмжигчидтэй хийсэн уулзалтууд болонхалз мэтгэлцээн, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлж буй зэргээс нь илэрхий харагдаж байна.
Үнэндээ улс төр гэдэг бооцоот тоглоомтой тун төстэй. Энэ удаагийн тоглоом хоёрхон тоглогчтой өрнөж буй. Нэр дэвшигч С.Эрдэнэболдын хувьд улстөр хэмээх тоглоомоор арваад жил тоглочихсон, нэг ёсондоо мэргэжлийн тоглогч. Харин түүний өрсөлдөгч Б.Болор-Эрдэнэ бол харьцангуй шинэ тоглогч. Гэхдээ…

Гэхдээ багахан ялагдал асар том ялалтыг авч ирдэг гэдэгчлэн УИХ-ын 2016 оны сонгуульд АН ялагдсан нь нэг ёсондоо алдаагаа олж харах, шинэчлэл хийх, аливаа улс төрийн шийдвэр гаргахдаа буйр суурьтай хандах зэрэг боломжийг тэдэнд олгосон гэлтэй. Тэд намын даргаа сонгож, шинэчлэлийн бодлогоо боловсруулан, дотоод сонгуульдаа хүртэл бүх гишүүдээсээ санал авдаг болсон. Энэ удаа ч мөн адил. Түүнчлэн Ардчилсан залуучуудын холбоог тэргүүлэн авч явах хүнийг сонгохдоо ийнхүү мэргэжлийн тоглогчийн эсрэг шинэ тоглогчийг тавьж өгсөн нь цаанаасаа сайтар найруулж төлөвлөсөн бодлого гэлтэй.
АН-д дандаа гол тоглогчийн үүрэг гүйцэтгэж, цаг үргэлж бооцоогоо өсгөж, буулгаж, олны нүдэнд ил тоглолт хийдэг хэдэн луугарууд бий. Нөгөөтэйгүүр, мэдлэгтэй, чадвартай, боловсролтой, чадалтай залуу боловсон хүчин олонтой боловч тэднийг олны өмнө өрнөх тоглоомд оруулалгүй, олноос нууцлах, нөөцөнд байлгах бодлого барьдаг нам. Өөрөөр хэлбэл, тэд бол аргагүй том хожилын үед л гаргаж ирэх учиртай “нууц хөзөр”-үүд юм. Магадгүй, тэдгээр “нууц хөзөр”-ийнхөө нэгийг нь энэ удаа дэлгэв бололтой. Тэр нь Баатарын Болор-Эрдэнэ хэмээх улс төрийн хүрээлэлд төдийлөн танигдаагүй, шавилхан залуу. Мэдээллийн системийн магистр зэрэгтэй бөгөөд АНУ-ын Дэйл Карнеги академи, Сингапурын Кембридж инстутит, ОХУ, Малайз, Японд боловсрол эзэмшсэн боловсрол, мэдлэгтэй залуу аж. Мөн мэргэжил, мэргэшлийнхээ шугамаар бизнесийн салбарт ажиллаж, багагүй туршлага хуримтлуулжээ. Харин өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргийн ИТХ-д сонгогдон, одоо Баянгол дүүргийн Засаг даргын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаагаас өөрөөр улс төрийн талбарт өрөг тавьж байгаагүй нэгэн юм байна.
Тэрээр бодлогын халз мэтгэлцээний үеэр асар туршлагатай өрсөлдөгчтэйгөө эн тэнцүүхэн мэтгэлцэж, аманд багтсан улс төрөөс илүү амьдралд ойрхон, биелүүлэхэд дөхөм арга замуудыг санал болгож байснаараа өөрийгөө хожил авч ирэх магадлалтай “нөөц хөзөр” гэдгийг батлаад амжсан юм. Түүнчлэн “Манай намд ганц бус 90 мянган манлайлагч хэрэгтэй” хэмээн тунхаглаж, АЗХ-ны Ерөнхийлөгч ганцаарчилсан тоглолт хийхгүй, багаараа чадавхижиж, энэ улс орныг хөгжүүлэхийн төлөө эерэг өөрчлөлт рүү хамтдаа тэмүүлж ажиллах учиртайг ч сануулаад амжсан. Түүгээр ч зогсохгүй, “Залуучууд бид энэ намын ирээдүй бус өнөөдөр нь юм. Бидэнд маргааш биш өнөөдөр ч боломж байна” гэдгийг уриалж, “Залуучуудын байгууллага цаг ямагт шинийг эрэлхийлэгч, шинэчлэгч, бусдыг эерэг өөрчлөлт рүү түүчээлэгч байх ёстой. Яг үнэнийг хэлэхэд, Ардчилсан залуучуудын холбоо нийгмийн хөгжлөөс хоцроод байна” гэдгийг ч хатуухан хэлээд авсан.
Аливаа зүйл, хүн ч ялгаагүй нэг газартаа удахаараа ээнэгшин дасаад, алдаа дутагдал, өмхийрөл, завхралыг нь ч олж харахаа больчихдог. Өвөг дээдэс маань “юм бүхэнд, тэр дундаа улс төр, төрийн бодлогод салхи оруулж бай” хэмээн захисаар ирсэн нь ч үүнийг л хэлсэн хэрэг биз ээ. Нэр дэвшигч Б.Болор-Эрдэнийн дээрх үгс ч бас АЗХ-г гаднаас нь, хөндлөнгөөс огт өөр өнцгөөс тэс ондоо нүдээр харсан ажиглалтуудаас үүдэлтэй нь илэрхий байна. Магадгүй, АЗХ-нд ийм өөр өнцөг, өөр бодлого, шинэ хандлага, шинэ салхи дадлага туршлага, улс төрийн популизмаас ч илүү хэрэгтэй ч юм бил үү.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч хагарал, талцлын хаалгаа хааж чадахгүй байна гэсэн шүүмжлэлд өртөж байсан АН ийнхүү шинэ хөзөр сөхөж, бодлогын тулаан хийж, Ардчилсан залуучуудын холбооны удирдлагаа сонгож буй нь цаанаа ч бас нарийн учир агуулгатай биз ээ. Өөрөөр хэлбэл, тэд залуусаа улам чадавхжуулж, 2020 оны сонгуульд Баатарын Болор-Эрдэнэ шиг олон олон “нууц хөзөр” дэлгэхээр бэлтгэж байж ч магад.
Юутай ч Б.Болор-Эрдэнэ, С.Эрдэнэболд хэмээх тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу хоёр залуу жинхэнэ “спорт”-ын дүрмээр шударга тоглож, хүч чадал, хов живийн бус үзэл бодлын тулаан хийж, эерэг хандлага авч ирж байна. Энэ бол яахын аргагүй Монголын улстөрийн талбарт тогтвол зохих ёстой эрүүл үзэгдэл. Магадгүй, АН энэ эрүүл үзэгдлийг 2020 оны сонгуульд ч мөн амь бөхтэйгөөр тогтоож чадвал хагарал, талцлынх нь хаалга хаагдаж, Монголд улс төрийн шударга өрсөлдөөн, эерэг хандлага гэдэг зүйл жинхэнэ утгаараа биелэх боломж нээгдэхийг ч үгүйсгэхгүй.
Эх сурвалж: www. eagle.mn

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
