Монголын төрд чөмгөө дундартал зүтгэж байна,зүтгэсээр ч байх болно хэмээн ярьдаг хүмүүсийн олонхи нь нүдэн дээр баяжиж төрөөс төрсөн тэрбумтнууд болсныг монголчууд мэдэж буй. Гэвч хууль хяналтын байгууллага шалгалаа гэж дуулддаг ч удалгүй намждаг. Оффшорт мөнгөө нуугаагүй төрийн тэрбумтан Монголд үлдээгүй дээ. Харин саяхнаас Ерөнхий сайд асан С.Баяр болон одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын нэр бүхий улстөрчдийг төрийн өндөр албан тушаалтнаар ажиллаж байхдаа богино хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, их хэмжээний мөнгийг оффшорт байршуулсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдах болов. Түүнийг дагаад хэзээ шалгах гээд байгаа юм бол гэх хүлээлт ч бас байгаа.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдээд байгаа мэдээлэл дээр үндэслэн “УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд нь оффшор бүсэд бүртгэлтэй “Бату Майнинг Лимитед” компанид хөрөнгө оруулалт хийж татвар төлөхөөс зайлхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээлэл болон Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр нь 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа хөрөнгөө их хэмжээгээр нэмэгдүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх мэдээллүүдэд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоохоор болжээ. Төрийн өндөр албан тушаал хашаад хэдийд нь бизнес хийж ашиг олсон байх уу гэдэг асуулт үүрд мөнх хариу нэхэж байхгүй нь лавтай. Эрхбиш Монголд хууль цааз гэж байдаг болохоор ял асуух цаг ирэв бололтой. Хүмүүсийн ам дамжсан яриагаар бол С.Батболд төр рүү зүтгэхээсээ өмнө наймааг мандуулж явсан гэдэг. Хоёр Герман нэгдэх үеэр тэндэхийн хэрэгтэй хэрэггүй бараа хүнсийг Монгол руу вагон вагоноор ачуулж,хөлтэйхөн хөдөлж байсан сүйхээтэй эр юмсанж. С.Баяр ямар бизнес эрхэлж бэл бэнчингээ зузаатгаж байсныг тэр хүн өөрөө л мэдэх байх. С.Баяр,Сү.Батболд нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Төрөөс төрсөн тэрбумтнуудын багийг хуулж,үнэн нүүр царайг илчлэхээр зориг шулуудсан авлигатай тэмцэгчдэд амжилт хүсье.
Н.Дөл

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Том акулууд баригдхгүйдээ эараахайнууд л баригддаг