2015-2017 онд АНУ-ын Сан Франциско хотод амжилттай болсон “Чингис” шатрын клубийн нэрэмжит “Chinggis Invitational” дөрөвдэх удаагийн тэмцээн Монгол Улсад эхэллээ. Энэхүү тэмцээн нь манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй А зэрэглэлийн тэмцээн юм. Тэмцээнд 2500-гаас дээш чансаатай шатарчдыг урьж оролцуулдаг байна.
А зэрэглэлийн дэлхийн шилдэг их мастеруудын тэмцээний нээлт энэ сарын 8-нд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар оролцож үг хэллээ. Шатрын спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд энэхүү тэмцээн өндөр ач холбогдолтойг тэрбээр тэмдэглээд их мастеруудад амжилт хүслээ. Мөн тэмцээнийг тодорхой хуваарийн дагуу олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлж байгаа нь олон улсын шилдэг их мастеруудын тоглолтыг дэргэдээс нь үзэж, туршлага судлах сайхан боломж болж буйг тэмдэглэлээ.
Энэхүү тэмцээд Монгол, Энэтхэг, Азербайжан, ОХУ, АНУ-ын 10 шатарчин өрсөлдөж байна.
Монгол Улсыг төлөөлж гавьяат тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, их мастер Цэгмидийн Батчулуун, 2018 оны улсын аварга Сумъяагийн Билгүүн, Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Цэдэвээгийн Лхагвасүрэн гэсэн шилдэг гурван шатарчин оролцож байна.
Дэлхийн А зэрэглэлийн энэхүү тэмцээний хамгийн өндөр чансаатай тамирчин нь АНУ-ын хамгийн залуу их мастер Рэй Робсон байна. “Chinggis Invitational” тэмцээний аваргууд энэ сарын 16-нд тодорно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
