-Шинэ агентлаг 35 хүний орон тоотой ажиллана-
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, мэдлэг нийгмийн аль ч түвшинд хангалтгүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх алхам тутамд зөрчигдөж, нийгмээс гадуурхагдан, тусгаарлагдах хандлага ажиглагдсаар байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколд Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг УИХ-аас 2016 онд баталсан. Уг хуулийн 40 дүгээр зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохыг хуульчилсан байдаг. Энэ дагуу УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 21-ний 56 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Шинээр байгуулагдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын чиг үүрэг, үйл ажиллагаа, бүтэц орон тооны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг манай яамны дэргэдэх Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар байгуулж нийт 35 орон тоотой ажиллуулахаар шийдвэрлэлээ. Агентлаг байгуулагдсанаар хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулан хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдэд ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, тэдэнд ээлтэй, хүртээмжтэй орчин, нийгмийн зөөлөн дэд бүтцийг бий болгох, тэдний нийгмийн хөгжил дэх оролцоог хангах талаар ихээхэн эерэг өөрчлөлт гарна гэж бид үзэж байгаа. Тус газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөөг ялгаваргүйгээр, бүрэн эдлэх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар өмнө нь Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн харьяанд ажиллаж байсан Протез, ортопедийн үйлдвэр, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, Сэргээн засах төв гэсэн улсын төсөвт гурван үйлдвэрийн газрын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм” хэмээсэн.
Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2017 оны байдлаар 103,630 буюу нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу байхад хөгжлийн бэрхшээлтэй гишүүнгүй өрхийн 18 хувь нь ядуу гэсэн судалгаа ч бий. Түүнчлэн, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ердөө 28 хувь нь хөдөлмөр эрхэлдэг байхад хөгжлийн аливаа бэрхшээлгүй иргэдийн 69 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Мөн 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй бол хөгжлийн бэрхшээлгүй иргэдийн 4,0 хувь нь бичиг үсгийн мэдлэггүй байна.

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
