Баянхонгор аймгаас төр түшэлцэж буй УИХ-ын гишүүд, Аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан орон нутгийн өмчит уул уурхайн компанийн санхүүжилтээр сургалтын төлбөрийн чадамжгүй 165 оюутан 800-2000000 хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгож байгаа юм. Уг хөтөлбөрт өнгөрсөн жил 70 гаруй оюутан хамрагдаж байсан бол өнөө жил санхүүжилт болон оюутнуудынхаа хамрагдалтыг ч нэмсэн байна.
“Орон нутгийнхаа ирээдүйд бодит хөрөнгө оруулалт хийж, оюутнуудаа дэмжиж байгаа энэ тэтгэлэг нь улсдаа анхдагч гэдгээрээ онцлогтой юм. Харин та бүхэн маань амжилттай сайн суралцаарай. Сургуулиа төгсөж ирээд орон нутаг, аймагтаа ажиллаарай. Энэ бол түүхэн хөрөнгө оруулалт юм шүү” хэмээн Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр тэтгэлэгт тэнцсан оюутнуудад батламж гардуулах ёслолд оролцохдоо хэлсэн юм.
Харин аймгийн Засаг дарга Г.Батжаргалын зүгээс “10 жилийн сургуулиа амжилттай төгсөж, дараагийн шатлалын сургуульд оюутан болж буй дүү нартаа амжилт хүсч, баяр хүргэе. Баянхонгор аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүдийн зүгээс нутгийнхаа оюутнуудад ихээхэн анхаарч, бодлогын, санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Энэ хүрээнд Баянхонгор аймгйин Шинэжинст, Баян-Өндөр сумын нутгийн 140 мянган га талбайд хайгуулын лицензтэй Канадын болон орон нутгийн өмчийн оролцоот “Корунд Гео” ХХК-нийн 200 сая төгрөгийн санхүүжилтээр оюутан залуучуудынхаа мэдлэгт хөрөнгө оруулалт хийе гэж зориглосон. Үүний цаана ямар нэг улстөр, ашиг сонирхол байхгүй. Аймаг, орон нутгийнхаа ирээдүйн хөгжилд гар бие оролцох залуучууд та нарт үзүүлж байгаа орон нутгийн дэмжлэг хүлээж аваарай. Мөнгийг их, бага гэж битгий голоорой. 800 мянган төгрөг их мөнгө. Та бүхэн онц, сайн сураад дараа жил хоёр сая болгож авах боломж хүүхэд бүрт бий. Та нарт тэтгэлэг өгснийхөө хариуд бид таван зүйлийг тохиролцож байгаа. Сурлагадаа амжилт гаргаж, голч дүнгээ ахиулаарай. Нэгэнт сонгосон мэргэжлээ сольж, хаяж болохгүй. Элдэв гэмт хэрэгт холбогдож болохгүй. Сурч байгаа мэргэжил, чиглэлээрээ эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон байх, нийгмйин бусад ажилд идэвхтэй оролцох гэсэн таван шаардлагыг биелүүлэхэд л хангалттай. Энэ мэт шалгуурыг хангаж чадаагүй 30 гаруй оюутныг энэ жил хассан. Та нар ч бас анхаараарай” гээд суралцагчдад батламж гардуулж, төрийн ордонтой танилцуулсан юм.
Орон нутгийн оролцоот “Коруин Гео” ХХК нь уул уурхайн сайдын тушаалаар Баянхонгор аймгийн Шинэжинст болон Баян-Өндөр сумдын нутагт алтны хайгуулын лицензтэй компани юм. Энэ компанийн 40 хувийг Баянхонгор аймаг эзэмшдэг бөгөөд уул уурхайн хайгуулалтаас олсон ашгаа ийнхүү оюутны сургалтын төлбөрт 100 хувь зарцуулж байгаа анхны аймаг болж байгаа юм.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
