Улсын физикийн 32 дугаар олимпиад Өмнөговь аймагт болж байна. Энэ үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Даланзадгад сумын 5-р сургуулийг Өмнөговь аймгийн уугуул Монгол улсын ардын багш О.Отгонсүрэнгийн нэрэмжит болголоо.
Монгол улсын ардын багш, доктор, профессор О.Отгонсүрэн нь 1948 онд Багш нарыг бэлтгэх сургуулийн Тоо-Физикийн ангийг, 1952-1956 онд МУИС-ийн физик математикийн факультетийг онц дүнтэй төгсөж эрдэмтэн болох их үйлсийн гараагаа эхлүүлсэн түүхтэй.
ЗХУ-д “Байгалийн зарим биет болон сансрын анхдагч туяанаас трансураны элементүүдийг хайх нь” сэдвээр цөмийн физикийн салбарт дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. МУБИС-ийн захирлаар тасралтгүй 16 жил ажиллах хугацаандаа ирээдүйн эрдэмтдийг төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Түүнчлэн багш нарынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч сурах бичиг 3, судалгаа шинжилгээний 73 бүтээл туурвижээ.
Өмнөговь нутгаас говь нутгийн нэрийг дуурсгасан олон эрдэмтэн төрөн гарахыг билигдэж МУ-ын хэмжээнд хамгийн олон суудалтай Даланзадгад сумын 5-р сургуулийг МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ О.ОТГОНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ болгож түүний их гавьяа бүтээлийг ирээдүй хойчдоо өвлүүлэх ажлыг зохион байгууллаа.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
