Монгол Улсын Засгийн газар Байгалийн түүхийн музейн томхон бүтээн байгуулалтыг Их тэнгэрийн аманд буюу хотын захад барихаар болсон. Энэ шийдвэр гарсан даруйд Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг хэн нэгэн эрх мэдэлтэн авах нь гэх хардлага олон нийтийн дунд гарч байна. БСШУС–ын сайд Ё.Баатарбилэгээс энэ талаар тодрууллаа
-Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг хэрхэн ашиглах юм бэ?
-2014-2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Байгалийн түүхийн музейн одоо байгаа газарт шинэ музей барих зураг төсөв хийсэн. Долоон давхар, орчин үеийн хийц загвартай байхаар зураг гарсан. Бидний барьж байгаа бодлого нь одоогийн суурин дээр дээрх зургийн дагуу музей баръя. Хаадын болон түүхийн олон сонирхолтой олдвор, үзмэрүүд байр савгүйгээс олон нийтэд дэлгэгдээгүй хадгалагдаж байна. Эдгээрийг хотын төвдөө барих шинэ музейдээ дэлгэе гэсэн байр суурьтайгаар Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна. Тодруулбал, Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг музейн зориулалтаар ашиглана. Хэн нэгэн эрх мэдэлтэн авчих вий гэж эргэлзэж эмээх шаардлагагүй.
-Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар болсон. Энэ ажил ямар шатанд явна вэ?
-Их тэнгэрийн аманд баригдах Байгалийн түүхийн музей нь нэлээд том бүтээн байгуулалт байх болно. Олон нийтэд үзүүлж чадахгүй байгаа Монгол нутгаас олдсон динозаврууд, АНУ-аас авчирсан Батаар, палеонтологи, геологийн сонирхолтой үзмэрийг үзүүлэх хэмжээний том бүтээн байгуулалт юм. Зураг төсөв нь хийгдэж, бэлэн болсон. Төсөв мөнгөний асуудлыг шийдвэрлэхээр гадаад дотоодын хөрөнгө оруулалт хөөцөлдөж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
