Бага насны охидыг хүчирхийлэх гэмт хэрэг буурахгүй байгаа нь хуулийн байгууллагынхны анхаарлыг татдаг. Өнөөдрийн байдлаар улс орон даяар хүүхдийн гэмт хэргийн эсрэг “Зөв тусгал” аян явагдаж буй. Тус аяны гол зорилго нь эцэг эхчүүд рүү чиглэсэн нөлөөлөх ажиллагаа явагдаж байгаа тухайн албаныхан мэдээлж байгаа. Тавдугаар сарын 13-ны өдөр зээ охиноо согтуурсан үедээ хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, хэрэг гарсан өдрийн оройн 10 цагийн үед бага насны хүүхэд хүчиндэх гэж байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. Хэргийн газарт очиж шалгахад эрэгтэй 48 настай иргэн Б нь өөрийн зээ охин болох таван настай А г хүчиндэхийг завдсан үйлдлийг таслан зогсоож, гэмт үйлдлийг баримтжуулан авсан байна.
Уг гэмт хэргийн мэдээллийг цагдаагийн байгууллагад сэжигтэн Б-ийн охин өгсөн бөгөөд хэргийн газарт очиход өрөөг дотроос нь түгжсэн байсан аж. Охин цагдаад мэдээллэхдээ “Манай аав эгчийн охин А-г хүчиндэх гээд өрөөнд нь орчихлоо” гэж мэдээлсэн байна. Энэхүү хэргийг материалжуулан Хан-Уул дүүргийн цагдаанийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Бага насны хүүхдээ байнгын хараа хяналттай байлгах, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүний дэргэд байлгахгүй байх, асран хамгаалах үүргээ биелүүлж өөрийн хүүхдийн аюулгүй байдлыг тогтмол хангаж байхыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
