Баянгол дүүргийн Замын Цагдаагийн Хэлтэстэй хамтран миний бие анх удаа шөнийн сурвалжлаганд явж үзлээ. Дадлага хийж байгаа шинэхэн сэтгүүлчийн хувьд энэ шөнө адал явдлаар дүүрэн байлаа. Харин албаныхан бусад үеийг бодвол харьцангуй тайван байна гэж хоорондоо ярилцах юм. Ийм их зөрчил дутагдлыг гайгүй гэж байгаа бол бусад өдөр нь яадаг бол гэж өөрийн эрхгүй бодогдоно. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн гаргадаг дийлэнхи зөрчил нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангахгүй байх явдал аж. Шөнийн сурвалжлага хийх үеэр ч энэ нь батлагдсан юм. Зүгээр л айраг уусан, найр тараад явж байна, манай гэр энүүхэнд эргээд орлоо гэх үгийг хэлэх согтуу жолооч нар. Эдгээр жолооч нар өнөөдөр зүгээр гэртээ харьж болох ч эдгээр дураараа, дүрмээ мэдэхгүй, согтуу жолооч нарын гайгаар олон хүн эрдэнэт амиа алдаж, олон хүн үүрд эрүүл мэндээ алдаж, олон арван хүүхэд гэрийнхээ цонхоор харан гарахын хүслэн болон хэвтэж байгаа. Гэхдээ тэд энэ зовлонг биеэрээ мэдрээгүй учраас мэдэхгүй. Согтуугаар жолоо барьсан тул баривчилгаа явуулна гэтэл би явахгүй гэнэ, найзууд нь ч найзыгаа өгч явуулахгүй гэнэ. Очоод яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон талаар асуухад эрхээ эдэлж байна холд, ярихгүй л гэх согтуучууд олон. Эмгэнэлтэй…
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс “ Энэ шөнийн байдлаар согтуугаар жолоо барьж зам тээврийн осол гаргасан дуудлага цөөнгүй байна. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийгөө хянах, биеэ авч явах чадваргүй болсон хүмүүс зам тээвриййн осолд өртөх нь маш их байна” хэмээн мэдээллэсэн юм.
Үргэлжлүүлэн бид алслагдсан гэр хорооллын цэгүүд дээр ажилласан юм. Энэ үеэр жолооны үнэмлэх огт аваагүй, эрхээ хасуулсан жолооч замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүд илэрч байсан юм. Хууль дүрмээ мэддэг атал биелүүлэхгүй яваа энэ мэт жолооч нарт хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаа цагдаа нарт харин тэд дургүй. Хүмүүсийн аюулгүй амьдрал, амгалан тайван байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа атал зүхүүлсээр.
Гэвч тэдэнд энэ үйлдэл энгийн мэт болж, ард иргэдийн төлөө зүтгэсээр. Бахархмаар… Баянгол дүүргийн ЗЦХ-тэй хамтран ажилласан нэгэн шөнийн сурвалжилга ийнхүү дууссан юм. Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй цагдаа нартаа талархая.
Хууль биш эрхээ л мэдэх ард түмэндээ замын хөдөлгөөндөө ДУРААРАА БИШ ДүРМЭЭРЭЭ явахыг уриалж байна.




Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Нижгээд гэдэг чинь НЭГ гэсэн үг шүү дээ