Дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орохоор 2005 онд Мексикийн Мерида хотноо бага хурал зохион байгуулж 12-р сарын 09-ний өдөр гарын үсгээ зурсанаар энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан. Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран “Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид 2005 онд нэгдэж, мөн оны 10 дугаар сарын 27-нд Конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт хөл нийлүүлэх болсон байна. Авлига нийгмийн амьдралын зохистой хэм хэмжээ, тогтоосон хууль, дүрэм журмыг зөрчигдөхөд хүргэдэг учраас шударга бус, тэнцвэргүй байдлыг бий болгодог. Үүнээс болж төрийн үйлчилгээний чанар, хүртээмж буурч, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, ядуурал нэмэгдэж, байгаль орчин доройтон, бохирдож, эдийн засгийн өсөлт удааширдаг. Авлигын эсрэг олон арга хэмжээ байдаг ч хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс наашгүй гэдэг шиг Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд салбар бүрт, шат шатандаа соён гэгээрүүлэх ухуулан таниулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь хүмүүсийн хандлагад эерэг өөрчлөлтийг авч ирэх нь дамжиггүй юм” хэмээн онцолсон юм.
Сургалтанд “Авлига, ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ? түүний мөн чанар, ур чадвар” сэдвээр Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвийн ахлах прокурор, Хууль цаазын шадар зөвлөх, доктор (Ph.D) Б.Өнөрмаа, “Монголын төрт ёсны түүхэн уламжлал төрийн түшээдийн ёс зүйтэй холбогдох нь” сэдвээр Удирдлагын Академийн багш, доктор (Ph.D), профессор Т.Лхагваа, “Төрийн байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудиын газрын референт С.Нямбаяр, “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх нь” сэдвээр Удирдлагын академийн багш, доктор (Ph.D) М.Амартүвшин нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
