“Монгол брэнд холбоо” ТББ 2016 оноос эхлэн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд олон нийтэд таниулах, гадаад зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотод байрлах Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн Ерөнхийлөгч хатагтай Доктор Синди Шао-тай уулзаж тохиролцсоны дүнд өнөөдрийн хамтын ажиллагааг эхлүүлэх үндэс тавигдсан.
Дээрх хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Брэнд холбоо” ТББ, АНУ-ын Вашингтон дахь “Ази Америкийн Худалдааны Танхим”-тай хамтран “Америкт экспортолъё” хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд Ази, Америкийн Худалдааны Танхимын нэр бүхий 4 эскперт Монгол Улсад хүрэлцэн ирж энэ сарын 18-24-ны өдрүүдэд ажиллалаа. Эдгээр экспертүүд манай улсын бизнес эрхлэгчдэд зориулан АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийн талаар тусгайлсан сургалтыг зохион байгуулж, төслийн үнэлгээг хийж тус тусад нь хаалттай хэлбэрээр бизнесийн зөвлөгөө өгч ажилалаа.
“Америкт экспортлоё” хамтарсан хөтөлбөрийг МҮХАҮТ, Монголын Үндэсний Маркетингийн Холбоо, ХХААХҮЯ-ны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам/Монгол), Эрх зүйн гүүр ХХК нар дэмжиж хамтран ажиллаа.
Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат үг хэлсэн бөгөөд МҮХАҮТ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Саруул, Монгол дахь Амеркийн худалдааны танхимын тэргүүн О.Адьяа, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал Б.Батцэцэг нар тус тус оролцож үг хэллээ.
Америк талаас “Fao Global” зөвлөх компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэгч захирал Брэндон Хьюгес, тус компанийн АПЕК /Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа/-ны стратеги хариуцсан газрын дарга Камерон Жонсон, “Ross Law group” хуулийн фирмийг үүсгэн байгуулагч Ж.Росс, Жоэл А.Гэлло нарын дөрвөн эксперт оролцов. Экспертүүд АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох хүсэлтэй 30 хүртлэх компанийн төлөөлөлтэй биечлэн уулзаж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Үүний дараагаар экспертүүд төслийн сонгон шалгаруулалт төслийн үнэлгээг хийж, 10 компани шалгаруулан АНУ-д бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулах, бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх бүхий л боломжийг бүрдүүлж ажиллахаар боллоо. Ингэснээр доорх 10 компани АНУ-д үүд хаалга нээхэд нэг алхам ойртов.
Сонгон шалгаруултад тэнцсэн 10 компани:
- Аriunaa Suri
- Teso Corporation
- Khaadiin ger LLC
- Bayangongor LLC
- Gazar shim LLC
- Resort world Terelj
- Negun cashmere LLC
- Mongema LLC
- Global Nomadic Product LLC
- Munkhbumuud LLC
Эдгээр оролцогч компаниудын зүгээс арьс шир, ноос ноолууран, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, сүү, аарц, шар тос зэрэг цагаан идээг АНУ-ын зах зээлд гаргахад “Монгол Брэнд холбоо” ТББ, “Ази Америкийн Худалдааны Танхим” хамтарсан хөтөлбөрөөр хэрэгжүүлэх юм.
Экспертүүд сонгон шалгаруулсан компаниудын гурван үйлдвэрийн байр, бүтээгдэхүүн хөгжүүлж буй орчинтой танилцлаа. Хөтөлбөрийн хүрээнд 2020 оны I дүгээр улиралд багтааж, “Ази Америкийн Худалдааны Танхим”-ын урилгаар 10 компанийн төлөөллүүд АНУ-ын Вашингтон ДС хотод хүрэлцэн очиж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, бизнес нэтворк үүсгэж, хамтын ажиллагааг эхлүүлнэ. Ингэснээр хоёр улсын бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг сайжруулж, гэрээ хэлцэл худалдаа хийх эхлэл тавигдах юм.
Ийнхүү Монголын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэж, Монгол Улс экспортлогч орон болох эхний алхмыг амжилттай тавилаа.
“Америкт экспортлоё” арга хэмжээний үеэр “Монгол Брэнд холбоо” ТББ, АНУ-ын Вашингтон дахь “Ази Америкийн Худалдааны Танхим” болон ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Тус санамж бичгийн хүрээнд Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг АНУ-ын зах зээлд гарахад ЖДҮД сангаас дэмжиж хамтран ажиллах юм.
Мөн АНУ-ны Нью Йорк хотноо төвтэй Росс ло фирм Монгол Улсын Батула ло хуулийн фирмүүд хамтын ажиллагааны санамж бичигт мөн гарын үсэг зурсан болно. Ингэснээр АНУ-ны зах зээлд гарахад эрх зүйн зөвлөгөө үйлчилгээг хамтран үзүүлэх юм.
“Монгол Брэнд холбоо” ТББ, АНУ-ын Вашингтон дахь “Ази Америкийн Худалдааны Танхим”-ны хамтарсан “Америкт экспортлоё” арга хэмжээг МҮХАҮТ дэмжиж хамтран ажиллалаа.
ЭКСПОРТЛОГЧ ҮНДЭСТЭН БОЛЦГООЁ.
Үйл ажиллагааны талаарх фото сурвалжлагыг доорх хаягаар орж сонирхоно уу:
https://www.flickr.com/photos/185722413@N05/
Эх сурвалж: “Монгол брэнд холбоо” ТББ

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ

ХАРЖ БАЙЯ МАНАЙ БӨХИЙГ ГАРСАН ХОЙНО НЬ ГАЙХ ГЭДЭГ ҮГ БИЙ