Шинэ жилийн баяр болох гэж буйг тохиолдуулан НМХГ-аас өнөөдөр мэдээлэл хийж, дараах зүйлийг анхаарууллаа. Үүнд:
- Хүүхдэд бэлэг сонгохдоо хаяг шошгыг нь анхаарч, бэлгэнд багтаж буй бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэсэн он, сарыг нь сайн харж сонголтоо хийх.
- Мөн түргэн гэмтдэг бүтээгдэхүүн буюу баярын ширээний бялууг сонгохдоо мөн үйлдвэрлэсэн он сар, орц найрлага, хадгалалтын горим зэргийг нь анзаарах.
- Түүнчлэн ил задгай худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлсэн юм.
Учир нь мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярыг угтан хийсэн хяналт шалгалтаар хаяг шошго буруу, хуурамч, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн бараа худалдаж байсан зэрэг 532 зөрчил илрүүлээд байна. Шалгалтаар 127 бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд цөөнгүй бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй байна. Тухайлбал, Төв аймгийн “Морьт хангай” компанийн үйлдвэрлэсэн “Морьтон” архи дахь найрлага стандарт хэмжээнээс хэтэрсэн тул зах зээлээс татаад байна.
Нийслэлд “Оргил” сүлжээ дэлгүүр, “Алтан гадас трейд”, “Тэнгэр трейд” зэрэг компанийн сүлжээ дэлгүүрээр худалдаж байсан хаяг шошгын зөрчилтэй 17 нэр төрлийн, 1.2 сая гаруй төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг мөн буцаан татжээ. Түүнчлэн, 118 ширхэг тортыг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй гэх шалтгаанаар устгуулсан байна.
Шалгалтыг нийслэлийн 330 ААН, томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний ресторан, эвэнт холл, мах, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийж, 5 ААН, 12 иргэнийг нийт 11 сая 400 мянган төгрөгөөр торгоод байна.
Шинэ жилийн баяр зохион байгуулж буй ААН-үүд өөрсдийн нөхцөл байдалд тохирсон захиалга авах шаардлагатай бөгөөд хэтрүүлэн захиалга авсан тохиолдолд эрүүл ахуй, үйлдвэрлэлийн технологи алдагдаж, хордлого үүсэх магадлалтайг анхаарууллаа.

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
