“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч Б.Чинбат элэгний хатуурлын улмаас яаралтай мэс засалд орж түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай донор болсон билээ.
Хоёр уран бүтээлчийн биеийн байдал сайжирч байгаа боловч өдөр тутмын эмчилгээг тасралтгүй хийх шаардлагатай юм.
Хагалгааны дараах эмчилгээг БНСУ-д хийлгэж буй бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ зогсох эрсдэл үүссэн тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, туслах хандивын аян өрнүүлэх санаачилгыг ч эхлүүлээд байгаа.
Тэгвэл олон сайхан дууны шүлгийг тэрлэсэн Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар залуу хосууд, уран бүтээлчдэдээ зориулан хандивын тоглолт хийхээр болжээ. Тэрээр “Ижийнхээ нүдэнд үр нь өтөлдөггүй” хандивын тоглолт, лекц зохион байгуулж тоглолтын бүх орлогыг Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд хандивлахаар боллоо.
Эрхэм зохиолчийн санаачлан зохион байгуулж буй хандивын тоглолт, лекцыг олон хүмүүс дэмжиж байгаа бөгөөд өнөөдөр гэхэд Монгол Улсын үндэсний урлагийн их театрын ерөнхий захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Цоггэрэл тоглолт болох танхимыг гаргаж өгөхөөр болжээ.
Удахгүй тоглолтын тов гарах тул Рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан, урлагийн үлгэр жишээ хосдоо эрүүл энх, элэг бүтэн амьдралыг бэлэглэж хандивын тоглолтыг дэмжихийг уриалж байна.

Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
