Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээхүрэн боомтоор нүүрс экспортолж эхэллээ. Манай улс энэ сарын 23-нд Гашуунсухайт боомтыг нээж “COVID-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хоёр сар зогсоогоод байсан нүүрсний экспортыг эхлүүлсэн юм. Өнөөдөр тус боомтоор гурван компанийн 130 машин нүүрс экспортод гаргахаар төлөвлөөд байна.
Нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлэхтэй холбоотойгоор Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг хилийн боомтуудын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгч ажилласан. Ингэхдээ нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч, зохицуулагч операторууд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэнэ гэдэг шаардлагыг тавьсан. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлыг хангасан хилийн боомтуудад экспорт эхлүүлэх чиглэл барьж байгаа юм.
БНХАУ 2019 онд 301 сая тонн нүүрс импортоор авсан байдаг. Үүнээс 25 хувь нь кокосжсон нүүрс, 75 хувь нь эрчим хүчний бусад зориулалтаар авчээ. Харин Монгол Улс 241 сая тонн нүүрс экспортоор гаргасан. Үүний 42 хувь буюу 101 сая тонн нүүрс нь Шивээхүрэн боомтоор гарчээ. Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа эхэлсэнээр Замын-Үүд, Гашуун сухайт гэсэн 3 боомтоор нүүрс гарч байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний экспорт эхэллээ
2020 оны 03-р сарын 30 өдөр, 16 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
