Mongolian high school public speaker`s championship-2 буюу Монголын ахлах ангийн сурагчдын цахим илтгэлийн тэмцээн зохион байгуулна. Энэхүү тэмцээн нь сурагчдын өөрийгөө илэрхийлэх чадвар, ардчилсан нийгэмд мэдээлэлд шүүлтүүртэй хандах, хөл хорионы хугацаанд чөлөөт цагаа зөв, идэвхтэй өнгөрүүлэх үндсэн зорилготой зохион байгуулж байна.
Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнийг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Анхдугаар Үндэсний аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн 2019 онд зохион байгуулагдаж 976 сурагч, 42 шүүгч, 57 зохион байгуулагч нар оролцож байсан юм.
Тэмцээнд хэрхэн бүртгүүлж оролцох боломжтой вэ?
Та хэрвээ энэхүү тэмцээнд оролцохыг хүсвэл дараах сэдвүүдийн хүрээнд өөрийн илтгэлийг 3 минутанд багтаан видео хэлбэрээр бэлтгэх.
– COVID- 19 вирусээс урьдчилан сэргийлэхэд сурагч бидний оролцоо,
– Дархлаагаа дэмжиж даам байцгаая,
– Би амьдралд хайртай,
– Дэлхий дахинд цохилох Монгол зүрх бүхний төлөө гэсэн сэдвүүдээр видео илтгэлийг бэлтгэх.
Бүртгэлийг 2020 оны дөрөвдүгээр сарын 10-аас 20-ны хооронд өөрийн боловсруулсан видео илтгэлийг “TEAM BULGANDARI” Facebook group-д нийтэлнэ. ЖИЧ: (Аймаг/нийслэл, сум/дүүрэг, сургууль, анги, эцэг/эх-ийн нэр, өөрийн нэр, утасны дугаарыг өөрийн видеоны тайлбар хэсэгт бичнэ.) Нийтэлсэн видеоныхоо линкийг хуулан авч zaluuhun.mn сайтад бүртгүүлж, үүний дараа тус сайтын эвент цэст байрлах “Mongolian high school public speaker`s championship-2” хэсэгт нэвтрэн орж зааврын дагуу бүртгүүлэх боломжтой.
Энэхүү тэмцээний хоёрдугаар шатанд нийт 20 хүүхэд шалгарах бөгөөд шилдэг 20-н илтгэгчийг шүүгчдийн зүгээс оногдсон сэдвийн хүрээнд илтгэлээ өгөх болно.
Тэмцээний шагналын сан:
Тэргүүн байр /1/: Цом, Өргөмжлөл, Алтан медаль, Мөнгөн шагнал, Отгонтэнгэр Их Сургуульд 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, дурсгалын зүйлс
Дэд байр /1/: Өргөмжлөл, Мөнгөн медаль, Мөнгөн шагнал, Отгонтэнгэр Их Сургуульд 50 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг дурсгалын зүйлс
Гутгаар байр /18/: Өргөмжлөл, Отгонтэнгэр Их Сургуульд 30 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, Дурсгалын зүйлс
Тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: 80991188, 88951857, 90442214 дугаарт бүртгүүлээрэй.

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
