Нийслэлээс Засаг даргын орлогч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон газрын зөвшөөрлөө буруу ашиглан эрсдэлтэй орчин үүсгээд буй газруудын эрхийг цуцалж, нийтийн эзэмшэлд авах, өнгө үзэмжгүй хашаа хайсыг цэгцлэх, шинэчлэх ажлыг эрчимжүүлэн газар дээр нь хяналт шалгалт хийж ажиллаж байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гэхэд зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин бий болгож буй нийт 89 байршил байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх тодруулахад “ 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бид ажлын явц, үр дүнгээ Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах ёстой. Өнөөдрийн байдлаар 20-иод газрыг чөлөөлж, захирамжийг цуцлах ажлыг хийж байна. Зөвшөөрлийг цуцалсан газруудад ногоон байгууламж, хүүхдийн талбай, авто зогсоол барина. Энэ ажлыг Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас төлөвлөгөө гаргаж үргэлжлүүлэн хийгдэж явна.
Нэгэнт хууль бус газар эзэмшиж, нийтийн эзэмшлийн талбайд байшин, хашаа татсан бол эрхийг цуцлах саналыг ажлын хэсэг яаралтай оруулж ирэхийг үүрэг болгож байна.” гэсэн юм.
Тухайлбал, ажлын хэсэг Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр барилгын түр хашааны гадна зам хаасан байсныг чөлөөлүүлж, барилгын түр хашааг стандарт шаардлагад нийцүүлэх үүрэг, шаардлага өгсөн байна.
Мөн тус дүүргийн 24-р хороо Алтай хотхоны хойд талд барилгын түр хашааг сайжруулан шинэчлэх, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийн стандартын бус хашааг буулгах, 11 дүгээр хороо ЭХЭМҮТ-ийн баруун талд стандарт шаардлага хангаагүй түр хашааг буулгах шинэчлэх, 12 дугаар хороо Кастл төвийн баруун талд стандартад нийцээгүй хашааг буулгах, гуравдугаар хороо иргэн Н.Өлзийбаярын эзэмшлийн талбайн стандартад нийцээгүй барилгын түр хашааг буулгаж, цэвэрлүүлэх, 10 дугаар хороо Грийн Ресорс ХХК-ийн түр хашааг буулгах зэрэг нийт 20-иод газрыг чөлөөлөлх, өнөг үзэмжгүй хашааг буулгах, шинэчлэх ажил явагдаж байгаа бөгөөд холбогдох аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэн ажиллаж байна.







Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
