Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүнийн талаар мэдээллээр хангагдах эрхтэй гэсэн заалт байдаг. Тэгвэл ихэнхи хэрэглэгч бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа дутуу дулимаг мэдээлэл авсны улмаас бараа бүтээгдхүүнээ буруу сонгох зөрчил түгээмэл гардаг.
Энэ тохиолдолд хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь ажиллахгүй, хугацаа нь дууссан, өөрт таалагдахгүй бол худалдаа хийсэн дэлгүүртээ буцааж өгөх, өөр төрлийн ижил бараагаа солих бүрэн эрхтэй байдаг аж.
Гэвч ихэнх дэлгүүрүүд хэрэглэгчийн энэхүү эрхийг зөрчиж “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн зарыг лангуун дээрээ тавьсан байдаг бөгөөд үүнээс үүдэж хэрэглэгчийн эрх ноцтойгоор зөрчигдөх тохиолдол одоо ч байсаар байна.
Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас томоохон зах, худалдааны төв, супермаркет, дэлгүүдүүдэд энэ талаар хугацаатай үүрэг өгч ажиллахаар болжээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ” Дэлгүүрүүдэд “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн зарыг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 14 хоногийн дотор лангуунаасаа татаж ажиллахыг сануулж, хугацаатай үүрэг өгч ажиллаж байна. Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй. Бид хэрэглэгчийг гомдол гаргасан цагт биш гомдол гарахгүй нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэдгээ тодотгож, өөрийн цахим сүлжээндээ нийтэлжээ.
Хэрвээ ШӨХТГ-аас тавьсан энэхүү хугацаатай үүргийг биелүүлэлгүй, хэрэглэгчийн эрхэнд халдсан худалдаа үйлчилгээний төв, дэлгүүрүүдэд хуулийн дагуу хариуцлалага тооцож ажиллахаар болжээ.
Т.Хэрлэн



“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
