Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гаргаж байгаагаа Улаанбаатарын цагаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны 22.10 цагт албан ёсоор зарлалаа. Хуралдаанаар манай улсыг маш богино хугацаанд буюу зургаахан сарын дотор үүрэг даалгаврыг амжилттай биелүүлснийг онцлон сайшаасан байна.

ФАТФ-аас 4 Шууд хэрэгжилтийн хүрээнд 6 үүрэг даалгавар өгсний 3 нь Санхүүгийн зохицуулах хороонд шууд хамааралтай тул Хороо өнгөрсөн оны 10 дугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл буюу ердөө зургаан сарын дотор шуурхай ажиллаж, үүрэг даалгаврыг бүрэн биелүүлсний зэрэгцээ ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай давж стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарахад чухал үүрэг гүйцэтгэлээ. Монгол Улс дэлхийн хэмжээнд тархаад буй цар тахлын үед сайн ажиллахын зэрэгцээ бусад оронд жишиг болохуйц зохион байгуулсныг онцолж байсан.

Санхүүгийн зохицуулах хороо ФАТФ-аас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, Хороотой тасралтгүй хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулсан санхүүгийн болон санхүүгийн бус зохицуулалттай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээдүүддээ Санхүүгийн зохицуулах хороо талархлаа илэрхийлж байна.



Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
