Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Тогтвортой ноолуур” сэдэвт зөвөлгөөн зохион байгуулав.
Зөвөлгөөнд Женевт төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын Женев дэх салбар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Женев дэх салбар, Тогтвортой хөгжлийн олон улсын хүрээлэн зэрэг байгаль орчны болон эдийн засаг, худалдааны байгууллагуудын төлөөлөл оролцов. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон Алт” төсөл, Францын Байгаль орчны Сан, Францын “хил хязгааргүй агрономчид” зэрэг монголын ноолуурын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллага, хөгжлийн агентлагуудын төлөөлөл оролцов.
Зөвөлгөөнд оролцогсдод зориулж Засгийн газрын зүгээс ноолуурын салбарын хөгжил, малчдын амьжиргааг тэтгэх, бэлчээр зөв зохистой ашиглах, байгаль орчны доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус тус мэдээлэл хийв. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газраас боловсруулсан “Тогтвортой Ноолуурын Платформ”-ын талаар Суурин төлөөлөгч Элейн Конкиевич илтгэл тавьж, бэлчээр ашиглах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх Швейцарын туршлагын талаар Олон улсын Тогтвортой мал аж ахуйн Хөтөлбөрийн тэргүүн Фриц Шнайдер танилцуулав.
Зөвөлгөөнөөр боловсруулсан ноолуурын экспортыг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах, ямааны ноолуураас бусад ашиг шимийг нэмэгдүүлэх замаар малчин өрхийн орлогыг тогтвортой байлгаж, экспортыг төрөлжүүлэх зэрэг цогц асуудлаар байгаль орчин, малын эрүүл мэнд, өртгийн сүлжээ, гадаад худалдааны өнцгөөс олон улсын байгууллагуудын мэргэжилтнүүд хооронд мэдээлэл солилцуулж, Бэлчээрийн тухай хуулийн төсөлд тусгах боломжтой санал, дүгнэлтийг хэлэлцүүлэв.
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
