Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, инновац, технологийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Хоёр орны түншлэлийн хүрээнд АНУ-аас Монгол Улсад жилд 120 хүний тэтгэлгийг зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 2972 монгол оюутан АНУ-д суралцаж байна. Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Фулбрайт, FLEX хөтөлбөрийн оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол оюутан, сурагчдыг АНУ-ын их, дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр, дотоодын оюутны төлбөрөөр суралцуулах боломжийг судлах саналыг тавилаа. Одоогийн байдлаар манай улсын зүгээс Жорж Мэйсоний их сургууль, Канзас хот дахь Миссоүри мужийн их сургууль, Флорида мужийн их сургууль, Мичиган мужийн их сургуультай 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Энэ хүрээнд Жорж Мэйсоний их сургуультай 2+2 хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурахаар болсноо дуулгалаа.

Монгол Улсын Засгийн газар англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилго тавин ажиллаж байна. Иймд ерөнхий боловсролын 840 гаруй сургуульд англи хэлний багшийг үе шаттайгаар бэлтгэхэд хамтран ажиллаж, сайн дурын багш нар болон тэтгэвэрт гарсан багш нарыг авчрах сонирхолтой байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд хэллээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Номхон далайн командлал хоорондын байгуулсан хүмүүнлэгийн тусламжийн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд манай улсад 50 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэгийг 2017 онд барьж хүлээлгэн өгсөн. Цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэсэн юм.
Үүнээс гадна шинжлэх ухаан, инновацийн төвийн кластерын менежментийг хийх, сайн зөвлөхүүдийг урьж, хамтарч ажиллах сонирхол байгаагаа сайд Л.Энх-Амгалан хэллээ. Шинжлэх ухаан, инновацийн чиглэлээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх саналаа хэлэв.

Уулзалтын үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески Боловсрол, шинжлэх ухааны сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт суралцах оюутны тоог нэмэгдүүлэх талаар санал солилцож ажиллах бүрэн боломжтой гэв. Мөн шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарт хамтарч ажиллах, төвийн кластрын менежментийг хийхэд хамтарч ажиллах боломж байгаа хэмээсэн юм. Тэрбээр хүүхдийн цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор дахин хоёр сургууль барьж өгөхөө илэрхийллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
