Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-ийн Лабораторийн үйл ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны хамрах хүрээг өргөтгөх, зохион байгуулалтын хэд хэдэн арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн бөгөөд үүрэг даалгаврынхаа биелэлттэй танилцаж ажиллалаа. ХӨСҮТ-ийн тархвар судлалын алба нь батлагдсан тохиолдлыг илрүүлж, асуумж асууж, явсан маршрутыг тодорхойлж тандалтын илрүүлгийг хийдэг. Тус төвд өнөөдрийн байдлаар Улаан загалмай нийгэмгэмлэгийн 20-25 сайн дурын ажилчид ажиллаж, гадаадаас ирсэн иргэд болон тусгаарлан ажиглах байранд байгаа иргэд, БЗД-ийн батлагдсан тохиолдлууд дээр тандалтын судалгааг хийж тархвар зүйн судалгааг хийж байна. Ирэх долоо хоногт сайн дурын ажилчдын хүч нэмэгдүүлэн Улаан загалмай нийгэмлэгээс 400 гаруй сайн дурын ажилчид тандалтын илрүүлэг хийж ажиллана.

ХӨСҮТ-д Био аюулгүй ажиллагааны 3 дугаар зэрэглэлийн лабораторийн барилга баригдаж байгаа ба барилгын угсралтын ажил дуусч, дотор засал, тоног төхөөрөмжийн суурилуулалт хийгдэж буй. Уг барилга ашиглалтад орсноор гадны улсуудад хийж буй зарим нарийвчилсан шинжилгээг дотооддоо цаг алдахгүй хийх боломж бүрдэх юм. Мөн тус төвд Вакцины агуулахын өргөтгөлийн барилга баригдаж байна. Үндэсний хэмжээнд вакцин хадгалах төв агуулах ХӨСҮТ-д байрладаг. Коронавирст халдвар КОВИД-19-ын эсрэг вакцины үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан төв агуулахыг өргөтгөх хэрэгцээ шаардлага тулгарч, одоогоор өргөтгөлийн барилгын ажил 92% гүйцэтгэлтэй явагдаж байна.


НҮБ-ийн Хүүхдийн сангийн мэргэжилтэн вакцин хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг мэргэшсэн багийн хамт суурилуулна. Вакцины агуулахад суурилуулах тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр гааль дээрээс хүлээн авч суурилуулах ажил эхэлж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд аль аль барилгын ажлыг гэрээт цаг хугацаандаа ашиглалтанд оруулахыг үүрэг болгож, ЭМЯ-ны зүгээс боломжит ажлууд дээр дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
