Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Увс аймагт ажиллаж, цаг үеийн асуудлаар холбогдох салбарынхны ажил байдлыг шалгалаа.
Наймдугаар сарын 22-ны байдлаар Увс аймагт Коронавируст халдварын 3530 тохиолдол бүртгэгдсэний дотор зургаа нь дельта вирусийн халдвар болох нь ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Дельта вирусийн тохиолдлууд нь бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн сорьцоос илэрсэн тул тандалт судалгааг эрчимжүүлж, хяналтад аваад буйг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Алимаа танилцуулаад, аймгийн хэмжээнд эрүүл мэндийн ажилтнуудын хүний нөөцийн асуудал хомсдолтой байдаг тул сургууль төгссөн залуу боловсон хүчнийг гэрээгээр ажиллуулах боломжийг бүрдүүлж өгөхийг Шадар сайдад уламжлав.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын Эрүүл мэндийн төвд өдгөө 153 хүн хэвтэн эмчлүүлж буй бол гэрийн тусгаарлалтад 269 хүн эмчлэгдэж буй бөгөөд 4D эхо аппарат, зөөврийн рентген аппарат болон түргэвчилсэн оношлуур шаардлагатай байгааг газар дээр нь шийдвэрлэж өглөө. Вирусийн эсрэг эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамж хүрэлцээтэй байгаа учраас өвчтөний ар гэрээс эм, тариа авахуулах асуудал гараагүй гэнэ.
Увс аймагт тээвэрлэлтийн асуудлаас болоод вакцинжуулалт удаашралтай байсан ч өдгөө жигдэрч, нийт хүн амын 83.7 хувь нь нэгдүгээр тунд, 74.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. 12-17 насны хүүхдүүдийн 65 хувь нь вакцины хоёрдугаар тунд хамрагдаад байгаа учраас хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө вакцинжуулалтаа эрчимжүүлж, сурагчдыг бүрэн тунд хамруулахыг холбогдох албаныханд Шадар сайд үүрэг болголоо.
Мал аж ахуй, газар тариалан хосолдог тус аймагт өвөлжилтийн бэлтгэл харьцангуй сайн хангагдаж байгаагийн зэрэгцээ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг бүрэн хангах тал дээр аймгийн Онцгой комисс анхаарч ажиллаж буйг Увс аймгийн Засаг дарга, Онцгой комисын дарга Ч.Чимэд хэлсэн юм.
Цар тахлын хажуугаар эдийн засгаа дэмжих, гадаад, дотоод худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодлого Засгийн газраас баримталж байгаа тул хилийн боомтуудын үйл ажиллагааг жигд хэвийн явуулахад анхаарч буйг Шадар сайд С.Амарсайхан онцлоод, Увс аймаг дахь Боршоо боомтын шинэ лабораторийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн асуудал тулгамдаж байсныг газар дээр нь шийдвэрлэлээ.
Боршоо боомтоор энэ оны эхний 8 сарын байдлаар 762 ачаа тээврийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүн нэвтэрсэн бол 27578.8 тн шатах тослох материал, 819 автомашин импортолсон байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
