Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 389 дүгээр тогтоолоор баталсан “Ахмад настны хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр”, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/47 дугаар тушаалаар баталсан “Ахмад настны хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Ахмадад ээлтэй байгууллага” тодруулах арга хэмжээг Хан-Уул дүүргээс зохион байгуулсан. “Ахмадад ээлтэй байгууллага” тодруулах шалгуур үзүүлэлт, лого олгох журмын дагуу Төрөөс ахмад настнуудын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг ахмадуудад хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр үр бүтээлтэй тодорхой ажлуудыг хийснийг онцолж “Ахмадад ээлтэй байгууллага”-аар Архивын ерөнхий газар шалгарсан тул өнөөдөр Хан-Уул дүүргийн Ахмадын хорооны дарга Д.Совдоо шагналыг гардууллаа.
Архивын ерөнхий газар нь салбарын мэргэшлийн боловсон хүчин бэлтгэх, ахмад туршлагатай албан хаагчдаар хичээл заалгах, эрдэм шинжилгээний ажил хийх, практик дадлага, туршлага олгох зорилгоор Архивын ерөнхий газрын залуу албан хаагчдад ерөнхий газрын даргын 2019 оны А/53 дугаар тушаалаар баталсан “Багш-Шавь” сургалт, Архивын салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, архивын салбараас төрсөн гавьяат үйлстний хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах, ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог сайжруулах, тэдний дурсамж, зөвлөгөөг сонсох зорилгоор “Бидний бахархал” цуврал уулзалт, ярилцлага зэрэг олон ажлуудыг ахмад албан хаагч нартайгаа хамтран зохион байгуулсан.
Мөн энэ жил “Ахмадын өргөө”-г тохижуулахаар ажиллаж байгаагаас гадна үйлчлүүлж байгаа иргэдийн тав тухыг хангах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад үйлчлүүлэгч нарт зориулсан гадна тохижилт зам, зогсоол, шат, лифт, үйлчилгээний заалны гэрэлтүүлэг, нэг цонхны үйлчилгээний хэсгийн амрах талбай, тухтай хүлээж үйлчлүүлэх хэсэг, агааржуулалт сайтай орчин зэрэг хүнд ээлтэй олон ажлуудыг хийгээд байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
