Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Өвлийн идэш” арга хэмжээ энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ
Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүдэд тус ажлын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд – Эрээний боомтоор чингэлэг тээврийн бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйтгэл, хүн хүч, техник тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Мөн “Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 20 хүртэл зохион байгуулахад зориулан Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгаас гарал үүсэл нь баталгаатай эрүүл махыг тогтоосон хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа болон хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлэх юм байна.
ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ
Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв. Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэх юм.
Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна
Эрүүл мэндийн сайд С.Энхболд омикрон хувилбарын талаар мэдээлэл хийв.
Омикрон хувилбар нь бусад хувилбартай харьцуулахад дахин халдварлуулах эрсдэл өндөр, одоо хэрэглэж байгаа лабораторийн оношлуураар илрүүлэх боломжтой.
Омикрон хувилбарын халдварлах чадвар, өвчлөл хүндрэл болон вакцины нөлөөг судалж байна.Эрсдэлд суурилсан хилийн хориог хийхийг ДЭМБ санал болгож байна.
Омикрон хувилбар дээр пфайзер, модерна, астра зенека зэрэг вакцин үйлдвэрлэгчид туршилт хийж байна. Бүрэн тун вакцин болон нэмэлт тунгийн хамралт өндөр улс орнуудад эрсдэл бага байх магадлалтай гэх таамаглалыг эрдэмтэд хийжээ.
Их Британи, АНУ зэрэг улс орны гол тактик эрсдэлд суурилсан хилийн хорио, вакцины бүүстэр тунгийн хамралтыг нэмэгдүүлж, иргэддээ амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг зөвлөмжийг өгч байна гэв.
2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар манай улсын нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 21 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.
Товч мэдээ
- Шинэ сэргэлтийн бодлого, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн явцын талаар танилцуулга хийв.
- Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг 150 000 төгрөгөөр тогтоов.
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх дүүрэг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг” төслийн санхүүжилтийн тухай Монгол Улсын Сангийн яам, Австри Улсын Райффайзен банк интернейшнл хоорондын Зээлийн гэрээний “Нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-нд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олголоо.

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
