Монгол Улсын Ерөнхийлөгч газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ Дархан-Уул аймгийн Дархан хотын “Морин хуур” цогцолборын “Шинэ иргэний төгөл”-д мод тарилаа.
Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байгаад талархаж байгаагаа хэлж, Дархан-Уул аймаг бусад аймаг, хот суурин газарт жишиг болохуйц ажил хийж байгааг онцлов.
Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд ирэх 10 жилд 20 сая мод тарьж ургуулах зорилт тавиад байна. Энэ дагуу 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын зурвас байгуулах юм.
Тухайлбал иргэд тухайлан заасан байршилд зүлэг, мод тарьж ургуулсан тохиолдолд 1м2 талбайд 5,000 төгрөгийн урамшуулал олгоно. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд шинээр эзэмшсэн болон бусдаас шилжүүлж авсан газрынхаа 10 хувьтай тэнцэх талбайг ногоон байгууламжтай болгох тухай аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ.
Аймаг газрын доройтол, хөрсний бохирдол, шар шороон шуургын сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль дэлхийгээ хамгаалах, экологийн боловсрол олгох хүрээнд “Тэрбум модны үр” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
“Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан суманд 7.5 сая, Орхон суманд 500 мянга, Хонгор, Шарын гол суманд тус бүр нэг сая, Зулзагын голын нарсан ойд 10 сая, суурьшлийн бүсийн ногоон байгууламжийн 50 га газарт мод тарина.
Аймгийн хэмжээнд мод тарьж, тохижижуулсан 23.7 га, хамгаалалтын ойн зурвас, ойжуулалт, ногоон байгууламж байгуулах 1263.71 га, мод үржүүлгийн 184.4 га талбай байна.
Дархан-Уул аймаг 327 мянга гаруй га нутаг дэвсгэртэй. Үүний 25 хувийг буюу 82 орчим мянган га талбайг ойн сан бүхий газар, зургаан хувь буюу 20 орчим мянган га талбайг ногоон байгууламж эзэлдэг.
Нийт нутаг дэвсгэрийн 20 хувь нь буюу 65.5 мянган га талбай цөлжилтөд өртжээ.


Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
