Эрүүл мэндийн сайдын санаачилгаар ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, МЯАХолбооноос зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” үндэсний аяныг дэмжиж 100 км-ийн 3 өдөр 2 шөнийн явган алхалт “Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ – 100 км” нэртэйгээр тус аймгийн нутагт амжилттай явагдаж өндөрлөлөө.
МУ-ын ЗГ-ын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/780 дугаар тушаалын дагуу 4аймаг400км үзэл санааны явган алхалтын хөтөлбөрийг өнгөрсөн 4-р сард Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн нутгаар 400 км-ийг туулах хэт уртын зайд амжилттай хэрэгжүүлсэн юм.
Энэ удаад Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбоо ( Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбоо )-ны гишүүд, явган алхагчдын дунд зохион байгуулсан санал асуулгаар шалгарсан аймаг тус бүрийг зорьж тус бүрд нь 100 км-ийн алхалт зохион байгуулахаар болж “1аймаг100км х4” хувилбараар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл: Дуртай нэг аймгаа сонгож тэндээ 100 км алхалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон юм.
Тэгвэл Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй 1аймаг100 зуны алхалтын хөтөлбөр Ардын хувьсгалын өлгий нутаг Алтанбулаг, Сүхбаатар сумын нутагт үргэлжлэхээр 6 дугаар сарын 24-ний өглөө 06:00 цагт “Сайханы хөтөл”-өөс эхэлж, 6 дугаар сарын 26-ны 19:00 цагт Сүхбаатар хотноо амжилттай өндөрлөлөө.
60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, насны хувьд хамгийн ахмад настай нь 72 настай эрэгтэй, 68 настай эмэгтэй, хүүхдээс 14 настай эрэгтэй, 13 настай эмэгтэй хүүхэд оролцож байна.
Тус хөтөлбөрт Нийслэл хотоос гадна Хөвсгөл, Орхон, Сүхбаатар, Хэнтий, Увс, Төв зэрэг аймгуудын явган алхалтын холбоодын төлөөлөл оролцов. 1аймаг100км алхалтын ерөнхий удирдагчаар Сэлэнгэ аймгийн Явган Алхалтын Холбооны тэргүүн Ц.Баярхүү ажилласан байна.
1 аймаг 100 км уртын алхалтын хөтөлбөр:
Сайхан хөтөл
Партизаны хөшөө
Хулан хатны хөшөө
Партизаны талбай /аймгийн төв талбай/
Тужийн нарсны цамхагт өндөрлөг
Тунамал нарс кэмп
Гүн нуур
Алтанбулаг хувьсгалчдын музей
Үдшийн арга хэмжээ
Буур хээрийн талын алхалт
Оргихын булаг
Бөртэ Үжинийг буцаан авсан газар
Галт тэрэгний аялал
Цом, сертификат гардуулалт, “Тугтан” гишүүн өргөмжлөх ёслол гэх мэт бусад хөтөлбөр багтаж байна.
Партизаны хөшөө
Хулан хатны хөшөө
Партизаны талбай /аймгийн төв талбай/
Тужийн нарсны цамхагт өндөрлөг
Тунамал нарс кэмп
Гүн нуур
Алтанбулаг хувьсгалчдын музей
Үдшийн арга хэмжээ
Буур хээрийн талын алхалт
Оргихын булаг
Бөртэ Үжинийг буцаан авсан газар
Галт тэрэгний аялал
Цом, сертификат гардуулалт, “Тугтан” гишүүн өргөмжлөх ёслол гэх мэт бусад хөтөлбөр багтаж байна.
Тус арга хэмжээний зохион байгуулагчаар Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбоо, Сэлэнгэ аймгийн Эрүүл Мэндийн Газар, Биеийн Тамир Спортын Газар, Сэлэнгэ аймгийн Явган Алхалтын Холбоо ажиллаж, хамтран зохион байгуулагчаар аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Алтанбулаг сумын Засаг Даргын Тамгын Газар, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Сэлэнгийн Долгио чуулга оролцож байна. Мөн аймгийн ивээн тэтгэгч байгууллагууд дэмжин ажиллажээ. Үйл ажиллагааг зохион байгуулсан, дэмжиж хамтран ажилласан бүх байгууллага, хамт олонд болон алхагч, оролцогч нартаа талархал илэрхийлье.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, адал явдлуудын талаар – Монголын Явган Алхалтын Холбоо / Mongolian Walking Association Group – www.facebook.com/groups/MongolWalkers – энэхүү цахим групп-ээс хүлээн аваарай.
Дараагийн хөтөлбөрүүд:
Хэнтий100, Булган100, Хөвсгөл100, Өмнөговь100, Дундговь100, Говьсүмбэр100, Дорноговь100, Төв100 … г.м үргэлжилэх болно.
Мэдээллийг бэлтгэсэн: Явган алхагчдын нэгдэх талбар www.walking.mn цахим хуудас





Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
