Асрамжийн газарт байгаа хүүхдүүдийн хувьд тухайн асрамжийн газар нь хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээж хүүхдийн мөнгийг банканд 100 хувь хадгалуулж байна. Хүүхдүүдийн хувьд хичээлийн хэрэгсэл авах, дугуйлан, секцэнд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээт зүйлд бэлэн мөнгө зарцуулах хэрэгцээ шаардлага тулгардаг бөгөөд нөгөө талаас хүүхэд бүрийг мөнгөтэй харьцаж сургах, санхүүгийн боловсролтой болгох асуудал чухал байна.
Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2023 оны 236 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
Уг журмын өөрчлөлтөөр төрөлжсөн асрамжийн газар амьдарч байгаа 14 ба түүнээс дээш насны хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 20 хувийг бэлэн мөнгөөр авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас арилжааны банктай хамтран хүүхэд бүрийг цахим карттай болгох юм.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн үлдсэн 80 хувийн одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжих юм.
Түүнчлэн зарим эцэг, эхийн хувьд хүүхдээ асрамжид асруулж хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авдаг асуудлыг уг журамд орсон өөрчлөлтөөр хүүхдэд өөрт нь буюу хадгаламжийн дансанд хуримтлуулахаар зохицуулсан.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
