БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны Алтай аймагт Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд Шадар сайд Н.Номтойбаяр оролцож, үг хэллээ. Тус хуралд БНХАУ, Монгол Улс, БНКазУ, ОХУ, Киргиз, Туркменистан Улсын төлөөлөл болон Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож байна. Энэ удаагийн олон улсын хурал нь тус бүс нутгийн улс орнуудын харилцан ойлголцол, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.
Шадар сайд Н.Номтойбаяр Алтайн орчмын дэд бүс нутаг нь зөвхөн газарзүйн ойлголт төдий бус, Евразийн худалдаа, тээвэр логистик, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал тавцан болж буйг онцоллоо. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэх зорилгоор Монгол Улс Арцсуурь-Цагаан толгойн боомтыг Булган-Такешикены боомттой төмөр замаар холбохоор төлөвлөж, судалгааны ажлыг явуулж байгаа гэлээ.
Энэхүү дэд бүтцийн бүтээн байгуулалт нь ОХУ-ын Тува, Горно-Алтай орчмын Улугхэм, Минусинск, Кузнецкийн сав газар болон Монгол Улсын баруун бүсийн байгалийн нөөц баялгийг БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны хүнд аж үйлдвэрийн өртгийн сүлжээнд холбох, түүхий эдийн тогтвортой хангалтыг бий болгох стратегийн ач холбогдолтойг тодотгож байна. Үүний зэрэгцээ Булган – Такешекин боомтын холболтыг ашиглан Казахстан Улсаас газрын тосны бүтээгдэхүүн импортлох, тээвэрлэлтийн шинэ сувгийг нээх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тогтвортой бөгөөд урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа учир төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хамтарсан санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ механизмуудыг дэмжиж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд бэлэн байна гэв.
Олон улсын хуралд Шинжаан Уйгарын Өөртөө засах орны Намын хорооны Нарийн бичгийн дарга Чэнь Шяожян үг хэлэхдээ соёл иргэншлийн хэлхээ холбоотой, уул усаар залгагдаж, хувь заяагаа хамтатгасан Алтайн бүс нутгийн улс орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа илүү нягтарч, хөгжиж буйг онцолж байна. Шинжаан Уйгарт өнгөрсөн хугацаанд дэд бүтэц түлхүү хөгжиж, нийт 9557 км төмөр зам, 124 000 км авто зам баригдсан нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхээс гадна бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэхэд томоохон үр дүн үзүүлж буйг тодотголоо. Цаашид бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү өргөн боломжийг нээж, стандартад нийцсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэн хөгжүүлэхээр ШУӨЗО анхааран ажиллаж байна гэв. Энэ хүрээнд улс орнуудтай дэд бүтцээр холбогдох ажлыг хийж, үр дүнтэй томоохон гарцыг байгуулахаа илэрхийллээ. Тодруулбал, Хятад – Монгол – Орос гурван улсын эдийн засгийн коридорыг баруун бүсэд байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх боломжтойг тодотгож байна.
Үргэлжлүүлэн, БНКазУ-ын Зүүн Казахстаны бүс нутгийн Засаг дарга Нурымбет Сактаганов Алтайн бүс нутагт илүү эрч хүчтэй хамтран ажиллахаа илэрхийлээд, төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын дэмжлэгтэйгээр тус бүс нутгийн улс орнууд эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагаа улам өргөжиж буйг онцоллоо. Тэрбээр БНКазУ, Монгол Улс, БНХАУ-ын Алтайн бүс нутгууд хамтран хөгжих өргөн боломжтойг тодотгож, гурван улсыг холбосон дэд бүтцийг хөгжүүлж, Төв Ази руу гарах гарцыг хөгжүүлэхэд БНКазУ анхааран ажиллахаа илэрхийлж байна.
Ийнхүү Алтайн бүс нутгийн хамтын өсөлт, хөгжилд чиглэсэн тус форум нь бүс нутгийн ард иргэдийн амьдралд чухал нөлөө үзүүлэх шинэ төсөл хөтөлбөрүүдийг санаачилж, харилцан ойлголцлыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
