Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026 оны 06-р сарын 16 өдөр, 09 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zurhai1
Аргын тооллын 6 сарын 16. Мягмар (Ангараг) гараг (2026)
Зуны дунд хөх морь сарын шинийн 1, жил өдөр цагаагчин тахиа, мэнгэ 4 ногоон, суудал шороо, од хэрцгий охин-5, үхэх барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:53.
Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
Эд, мал худалдан авах, гүү барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, мод тарих, худаг гаргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, буяны эхийг бүтээх, замд гарахад сайн. Үс засуулах, ном сонсох, даллага авах, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргахад муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх