Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын ажил үргэлжилж байна. 2024 онд мэргэжлийн байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж дүгнэсэн тул тус сургуулийн хуучин барилгыг нураахаар шийдвэрлэсэн. Ингээд 2025 оны хоёрдугаар сард ажлын зураг батлагдаж, шинэ барилгын ажил эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Вишн Девелопмент” ХХК ажиллаж байна. 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга зоорьтой гурван давхар бөгөөд хоёр спорт заал, нэг урлаг заалтай.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд Улаанбаатар хотод нийт 52 сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж ашиглалтад орно. Үүнээс 20 сургууль, 23 цэцэрлэг, хоёр спорт цогцолбор ашиглалтад орох юм. Зургаадугаар сарын 17-нд нийслэлийн төсөвт тодотгол хийж, 2027 онд ашиглалтад орох байсан барилга, байгууламжуудыг энэ хичээлийн шинэ жилд бэлэн байлгах зорилгоор нэмэлт хөрөнгийг тусгасан. Ингэснээр дахин нэг жил хүлээгдэх байсан сургууль энэ хичээлийн жилээс ашиглалтад орно. Үүний нэг жишээ нь Баянзүрх дүүргийн 30 дугаар сургууль юм. Нийслэлийн нягтаршил ихтэй хэсгүүдэд хотхоны бага сургууль байгуулахаар объектуудын судалгааг хийж байна. Наймдугаар сарын 15-ны дотор ерөнхий боловсролын сургуулиудад хийж буй засварын ажлуудыг дуусгах чиглэл өгсөн” гэв.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
